Спорт холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд явагдсан виртуал дугуйн хоёр дахь удаагийн УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Өчигдөр болсон тэмцээний сүүлийн өдөр тамирчид хүч чадал, тэсвэр тэвчээр шаардсан уулын 70 км замд уралдсан. Энэ хүнд хэцүү өрсөлдөөний эрэгтэй элит ангилалд ОУХМ Э.Болор-Эрдэнэ эхнээсээ хошуучилсаар түрүүлж, УАШТ-ээс хоёр дахь алтан медалиа хүртэв. Тэрбээр уржигдар болсон талын 64 км уралдаанд мөн түрүүлсэн юм.
Э.Болор-Эрдэнэ уралдааны дараа "Би өнгөрсөн жил техникийн саатлаас болоод барианд орж чадаагүй. Харин энэ жилийн УАШТ-д амжилттай оролцохын тулд сүүлийн сар гаруйн турш яг энэ хоёр зам дээр тогтмол бэлтгэл хийсэн. Өнөөдрийн уулын зам бол классик тамирчдад зориулсан, маш их тэвчээр шаардсан зам. Миний хувьд хамгийн өгсүүр уулын хэсэгт нь өрсөлдөгчөөсөө тасрах тактиктай байсан. Яг тэр тактикаараа уралдаад түрүүллээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Түүний хувьд өмнө нь УАШТ-ий бөөн гараатай уралдаанаас 1 алт, цуваа гараанаас 2 алтан медаль хүртээд байсан бол медалийн цуглуулгадаа виртуал дугуйн УАШТ-ий 2 алт нэмж байна.
Өвлийн улиралд Монголд бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг тул форм алдагдаж, бэлтгэл тасардаг. Харин виртуал дугуй орж ирснээр жилийн дөрвөн улирлын турш байнгын бэлтгэлтэй байх боломж бүрдсэнийг тамирчид хэлж байлаа.
Ийнхүү дугуйн спортын нэгэн сонирхолтой төрлийн УАШТ амжилттай өндөрлөж, виртуал спортын сайхныг үзэгчдэд мэдрүүлэв.
Уулын уралдааны дүн
Элит, эрэгтэй
1.Э.Болор-Эрдэнэ (Team OGGI клуб)
2.Х.Тэмүүлэн (Атилла клуб)
3.Э.Билгүүнжаргал (Алдар спорт хороо)
Элит, эмэгтэй
1.Э.Энхмаа (Алдар спорт хороо)
2.Б.Солонго (Алдар спорт хороо)
3.Э.Уянга (Номадик клуб)
Өсвөр үе, эрэгтэй
1.А.Дэлгэрдалай (Алдар спорт хороо)
2.Б.Чинболор (Алдар спорт хороо)
3.Г.Бямбадалай (MG Road клуб)
Өсвөр үе, эмэгтэй
1.Б.Номинжин (Дугуйтай Сэлэнгэ клуб)
2.Г.Ариунхүслэн (Дугуйтай Сэлэнгэ клуб)
Мастер, 35-49 нас
1.Б.Алтан-Оргил (Road Mongolia клуб)
2.Б.Батбаатар (Номадик клуб)
3.Ц.Баярхүү (Road Mongolia клуб)
Мастер, 50+ нас
1.Д.Энхтөр (Хоршоолол CDM клуб)
2.Д.Энх-Од (Хоршоолол CDM клуб)
3.Д.Баттөр (Хоршоолол CDM клуб)
Сонирхогч, эрэгтэй 40+ нас
1.А.Даваасүрэн (Road Mongolia клуб)
2.О.Ундрал (Road Mongolia клуб)
3.Д.Басбиш (Монгол дугуйчин клуб)
64 км-ийн дүн
Элит, эрэгтэй:
1.Э.Болор-Эрдэнэ (Team Oggi клуб)
2.Б.Наранхүү (Алдар спорт хороо)
3.Х.Тэмүүлэн (Аттила клуб)
Элит, эмэгтэй:
1.Ц.Солонго (Алдар спорт хороо)
2.Э.Энхмаа (Алдар спорт хороо)
3.Э.Уянга (Номадик клуб)
Өсвөр үе, эрэгтэй:
1.Б.Чинболор (Алдар спорт хороо)
2.А.Дэлгэрсайхан (Алдар спорт хороо)
3.Э.Итгэл (MG Road клуб)
Өсвөр үе, эмэгтэй:
1.Б.Номинжин (Дугуйтай Сэлэнгэ клуб)
Мастер 35-49 нас:
1.Л.Баярцэнгэл (Road Mongolia клуб)
2.Б.Алтан-Оргил (Road Mongolia клуб)
3.Р.Галбадрах (Хурд Эрдэнэт клуб)
Мастер 50+ нас:
1.Д.Энхтөр (Хоршоолол CDM клуб)
2.Д.Энх-Од (Хоршоолол CDM клуб)
3.Г.Дэлгэрсайхан (Road Mongolia клуб)
Сонирхогч, эрэгтэй:
1.А.Даваасүрэн (Road Mongolia клуб)
2.О.Ундрал (Номадик клуб)
Сонирхогч, эмэгтэй:
1.Д.Эрдэнэтуяа (Номадик клуб)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна