Монголоор дамжих хийн хоолойн бүтээн байгуулалт хугацаандаа эхэлж амжихгүй болсон уу

Х.Батсайхан
2024/01/29

Баруун хэвлэлүүдэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн Монголоор дайрч өнгөрөх хийн хоолойн талаарх мэдээлүүд гарч байна. Тэдгээр мэдээллүүд Давосын эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдлээс эшилсэн байх бөгөөд уншигчдад “Хийн хоолойн ажил хойшлогдоно” гэсэн ойлголт өгөхөөр агуулгатай байна.  

Ерөнхий сайд Давост өгсөн ярилцлагадаа хийн хоолойн асуудлаар БНХАУ, ОХУ л тохиролцчихвол Монголын талаас бол ямар ч асуудал байхгүй гэсэн агуулгаар яярьсан байдаг. Харин хэвлэлүүд “Монголчууд хийн хоолойн ажил хойшлогдох вий, бүр баригдахааргүй болчих вий гэж санаа зовж байна”, “БНХАУ-ын чимээгүй байдал монголчуудын санааг зовоож байна” гэсэн гарчигтайгаа гаргаж байгаа бөгөөд зарим эх сурвалжид “Хийн хоолойн ажил 2030 оноос нааш эхлэхгүй” гэж хүртэл бичжээ.  

Хийн хоолойн ажил бүтэхгүй тийшээ храндаж байна, монголчууд үүнд сэтгэл түгшиж байна гэсэн ойлголтыг олон улсад өгөх ямар ашиг сонирхол байгааг одоохондоо таамаглах аргагүй ч ОХУ-ын зарим хэвлэлд бичсэнээр бол “Ройтерс” зэрэг барууны мэдээллийн агентлагууд ер нь л ОХУ-ын хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар сөрөг мэдээллийг цацах хандлагатай байдаг гэнэ.   

Оilcapital.ru цахим хуудаст бичсэнээр, хэвлэлүүд юу ч гэж мэдээлсэн бай, төсөл хэрэгжих хамгийн гол шалтгаан бол БНХАУ-ын хэрэгцээ бөгөөд үнэхээр шаардлага гарвал бичиг цаасны ажлыг маш богино хугацаанд эмхлээд бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжтой гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна