Бангладешийн Төрийн худалдааны сайд Ахсанул, Ислам Титу өчигдөр нутгийнхаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс манайхаас эмч, сувилагч, инженер зэрэг мэргэжлээр ажиллах хүч авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн” гэж хэлжээ. Тэрбээр Бангладешийн хөлсний ажилчид дэлхийн олон улс оронд ажлаа нэр төртэй гүйцэтгэж, эрэлт ихтэй байгааг дурдсан байна.
Монгол Улсаас Бангладеш улсад суугаа Элчин сайд Д.Ганболд өчигдөр Худалдааны сайдтай уулзсан юм байна. Энэ үедээ Монгол Улс тус улсаас эрүүл мэндээс гадна барилга, хөдөө аж ахуйн салбарт ч чадварлааг боловсон хүчин авч ажиллуулах сонирхолтой байгааг уламжилжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.120
Энэ одоо үнэн юмуу тэндээс авах шаардлагагүй өмнөд солонгос хятад гээд хажууд эмч эмнэлэг барилгын шилдэг мэргэжилтэнтэй улс байхад юун бангладеш вэ энэ Ганболд гэж хэн бэ яасан дураараа юм бэ?
Хариулах101.115.156.179
Энэ одоо ганболдын хувийн санал юм уу манай улсын бодлого юм уу?
Хариулах