Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл Аудитын байгууллагаас Торонто /2007/, Хонконгийн /2010/ хөрөнгийн биржид бүртгэлтэй “South gobi resources” компанийн Монголд төлөх ёстой татвартай холбоотойгоор тавьсан 75 сая ам.долларын татварын актыг түдгэлзүүлж, нэмэлт шалгалт хийлгэх шийдвэр гаргажээ. Ингэснээр тус компани Монголд төлөх ёстой гэж аудитаас үзсэн 75 сая ам.долларын өр төлбөрөө багасгах, чөлөөлөгдөх боломж бүрдсэн талаар уул уурхайгаар дагнан бичдэг хэвлэлүүд мэдээлсэн байна.
Шалгалтын ажиллагаа ирэх сарын 7-нд эхэлж, ажлын 45 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
75 сая ам.долларын өр дотор тус компанийн Монгол дахь салбар болох “South gobi sands” компанийн 2017-2020 онд Монгол Улсад төлөх ёстой байсан ашигт малтмалын нөөц ашигласны татвар, агаарын бохирдлын төлбөр зэрэг татвар, төлбөрийн өглөгүүд багтаж байгаа аж.
“Саус гоби сэндс” нь Өмнөговь аймагт Овоот толгой, Сүмбэрийн нүүрсний ордыг ашиглаан үйл ажиллагаа явуулдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна