Монгол Улсад 135 улсын 29334 гадаадын иргэн амьдарч байна. Үүнээс бараг тал нь буюу 13862 нь БНХАУ-ын иргэд байгаа бол ОХУ-аас 4968, АНУ-аас 2183, БНСУ-аас 1760, БНСВУ-аас 813 хүн зорин иржээ.
Эдгээр гадаадын иргэдийн
Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь МУ-ын хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болж гэж Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан байдаг.
Тэгвэл одоо байгаа 29334 хүн нийт хүн амын нэг хувь хүрэхгүй буюу 0.82 хувь байгаа аж.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харъяатын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна