ОХУ гуравдугаар сарын 1-нээс шатахууны экспортдоо хориг тавина

Х.Батсайхан
2024/02/28

ОХУ улирлын чанартай хэрэглээний өсөлтөөс шалтгаалан ирэх сарын 1-нээс шатахууны экспотдоо хориг тавихаар болжээ. Засгийн газрын дэд тэргүүн Александр Новак уг саналыг гаргаж, Ерөнхий сайд Михайл Мишустин дэмжсэн гэнэ.  

Жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард тариалалтын үетэй холбоотойгоор дотоодод шатахууны эрэлт огцом нэмэгддэг. Энэ үед ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд экспортыг хориглох нь зүйтэй гэж А.Новак үзжээ. А.Новак бол газрын тос, эрчим хүчний салбарын голлох шийдвэрүүдийг гаргадаг, Ерөнхийлөгч В.Путины хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг юм. 

Засгийн газраас шатахууны экспортод хориг тавихаас гадна, дотоодын зах зээл дэхь дизелийн түлшний нийлүүлэлтийг 16 хувиар нэмэх юм байна. 

ОХУ ийнхүү шатахуун, дизелийн түлшний экспортдоо хориг тавих ч өмнө нь хэлэлцэж тохиролцсон ёсоор ЕвроАзийн эдийн засгийн зөвлөл, Узбекистан, Монгол, Абхаз, Өмнөд Осетид үйлчлэхгүй, гэрээ ёсоор нийлүүлэх юм байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна