“СИТИ Аянга” баг оюутны лигт дөрөв дэх удаагаа түрүүллээ

Zuv.mn
2024/05/02

Монголын оюутны лигийн 2023-2024 оны улирлын аваргаар СИТИ их сургуулийн “СИТИ Аянга” баг тодорлоо. “СИТИ Аянга” баг нь  оюутны лигт өмнө нь гурван удаа /2016, 2017, 2018 онд/ дараалан түрүүлж байсан бөгөөд зургаан жилийн дараа ийнхүү дөрөв дэхиэ түрүүлэв. "Аянга" багийн ерөнхий дасгалжуулагчаар Д.Мөнхтүвшин, туслах дасгалжуулагчаар С.Эрхбаяр ажиллаж, багийн ахлагчийн үүргийг М.Бат-Оргил гүйцэтгэсэн юм. 

Лигийн түүхэн дэхь хамгийн амжилттай багуудын нэг, финалын тоглолтод нийт 12 удаа шалгарч, тавд нь түрүүлсэн, сүүлийн найман улирлын долоод нь аваргын төлөө шалгарсан МУИС-ийн “Шонхорууд” баг аман хүзүүдэв. 

Шийдвэрлэх тоглолтод "Сити Аянга" "Шонхрууд"-ыг 63:59-өөр хожээ. Финалын шилдэг тоглогчоор “СИТИ Аянга” багийн тоглогч Б.Маргад 18 оноо, долоон самбар, хоёр бөмбөгт таслалт хийсэн амжилтаараа шалгарав. 

Мөн 2023-2024 оны улирлын шилдэг тоглогчоор “СИТИ Аянга” багийн тоглогч Н.Эрдэнэ шалгарлаа. Тэрээр улирлын турш жигд сайн тогложээ. 

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна