МУГД С.Тулга фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоонд хандаж, шигшээ багаа олимпын эрхийн сүүлийн тэмцээнд дасгалжуулж орох боломж өгөхийг гуйжээ.
Тэрбээр "Залуус минь сайн байлаа. Шигшээ баг, MBA ерөнхийлөгч Г. Батцэнгэл, MGL3x3 ерөнхийлөгч Л. Мягмаржав захиралаас ганцхан үлдсэн боломж дээр надтай хамтарч ажилаач гэж гуйж байна.
"Парис 2024" олимпод ороод бүүр медаль авах боломж байна. Залуус минь яг ид үе дээрээ байна. Тактик дээр жоохон жоохон засвар хийх хэрэгтэй байна.
Ёстой чадахгүй бол "Дахиж шигшээ баг энэ, тэр гэж ярихгүй" гэж нийт Монголын сагсан бөмбөгчдийнхөө өмнө амлаж байна. Бүх Монголчууд минь мэддэг чаддаг бүхнээ хийж Share хийж хүргээд өгөөрэй.
Team Mongolia. Go to PARIS 2024
Бид Нэг Монгол. Бид Нэг Баг." хэмээн бичжээ.
Тэрбээр уг хүсэлтээ холбоонд албан ёсоор бичгээр хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.11
Медалиа хаздаг муу ёрын юм хаанаас сурсан юм...Монгол заншилд медалийг хаздаггүй юм ...Духандаа адис авдаг юм...
Хариулах