ПРОГНОЗ: МАН хүчтэй ч АН, ХҮН нам ялах боломжтой XII тойрог

С.Гандэлгэр
2024/05/22

Зөв.мн сайтын редакц УИХ-ын тойрог бүрийн прогнозыг УИХ-д суудалтай гурван нам буюу АН, МАН, ХҮН -ийн хүрээнд нэр дэвшигчдийн мэдээлэлтэй нь хамтатган хүргэж байна. 

УИХ-ын XII тойрог буюу Хан-Уул дүүрэг 

2020 оны УИХ-ын сонгуулиар гурван мандатай Хан-Уул дүүргээс МАН хоёр суудал зулгаасан. АН ч өрсөлдөөн үзүүлж чадаагүй. Харин ХҮН анх удаа УИХ-д суудалтай болж одоогийн ХҮН намын дарга Т.Доржханд сонгогдож байв. Уг нь "улаан дүүрэг" биш. Тиймдээ ч урьд урьдын сонгуулиудаар боломжийн сонголт хийсээр өдийг хүрсэн билээ. 

Хан-Уул дүүрэгт МАН-аас Т.Мөнхсайхан, Ж.Алдаржавхлан, Л.Нинжжамц нар нэр дэвшихээр болсон. 2020 оны сонгуулиар сонгогдсон Д.Сарангэрэл, Г.Амартүвшин нар энэ удаад нэр дэвшээгүй. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин болон ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар нэр дэвшихээр горилж байсан ч тэдэнд мандат олдоогүй юм. Тэгвэл МАН-ын мандатаа гурван нэр дэвшигчдээс Л.Нинжжамц тойрогтоо ажлаагүй байгаа. Уг нь түүний хувьд БЗД-т горилж байсан ч Хан-Уул дүүрэгт дэвшихээр болсон байна. Харин Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан нар хүчтэй өрсөлдөгч байх болно. 

АН-аас Ч.Лодойсамбуу, Б.Ариунболд, Э.Тамир нар нэр дэвшихээр болсон. Уг нь ХУД-т АН-ы Элийрэгч Ц.Уянга горилж байсан ч СХД-т дэвшихээр болсон. Х.Тэмүүжин горилж байгаад тойргоосоо зугтаасан бололтой жагсаалтад бичигдсэн. Харин Оюуны Ундраагийн О.Тэнүүнд мандат олдсонгүй бололтой. 

2020 оны сонгуулиар хоёр гишүүнтэй болсон, дүүрэгтээ засагласан МАН харьцангуй шинэ нэр дэвшигчидтэй тул АН, ХҮН-д боломж бий. АН-аас Сэтгүүлч Ч.Лодойсамбуу танигдалт өндөртэй. Олон жил ХУД-тээ улс төр хийж, 2020 онд "мөргүүлсэн" Б.Ариунболд нар хүчтэй өрсөлдөөн үзүүлэх магадлалтай. 

ХҮН намын кандидатуудыг ч дутуу үнэлж болохгүй. 2020 онд ХҮН-ыг сонгосон сонгогчид энэ удаад ч дахин итгэл хүлээлгэх магадлалтай. Мөн өндөр боловсрол мэдлэгтэй улс төрчдийг илгээснээс үзвэл хүчтэй өрсөлдөгч байх болно. 

МАН: Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц

Ж.Алдаржавхлан: Өнгөрсөн сонгуулиар "хамраараа таслуулсан" Ж.Алдаржавхлан энэ удаагийн сонгуульд багаа ахлан сонгуульдана. Түүний хувьд нөгөө хоёрыгоо бодвол сонгуулийн утаа үнэрлээд үзчихсэн ялагдаад үзчихсэн хүн. 2020 онд хамраараа таслуулсан ч орон нутгийн сонгуулиар дүүргийн МАН-аа ялуулж, засаг даргаар ажилласан. Гэхдээ нэг удаа сонгогдоогүй хүн дахин нэр дэвшээд дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Сонирхуулахад түүний ах Ж.Баяржавхлан ирэх УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй, Сүхбаатарын тойрогт горилж байсан юм.

Т.Мөнхсайхан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "цэрэг" Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы хувьд харьцангуй сүүлд улс төрд орсон нэгэн. Хэрвээ ялалт байгуулбал Ерөнхийлөгчийн эрх ашгийг хангах улс төрчдийн нэг гэсэн үг. Олон жил эмч хийж, эрүүл мэндийн байгууллага удирдсан бөгөөд гэнэтхэн У.Хүрэлсүхийн ЗГ-т олон хүний дургүйцлийг төрүүлэн Эрүүл мэндийн сайдаар томилогдож байв. 

Улмаар 2021 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдоход Т.Мөнхсайхан зөвлөхөөр нь томилогдож, "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байна. Ер нь У.Хүрэлсүхийг огцроход нь хамт огцорч, албан тушаал авахад нь хажууд нь байдаг нэгэн болсон гэсэн үг. 

Л.Нинжжамц: Түүний хувьд сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил ажилласан. МҮОНРТ-д Тамгын газрын дарга, дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан. мөн УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албыг хариуцан ажиллаж байжээ. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-д зүтгүүлж байх магадлалтай юм. 

АН: Ч.Лодойсамбуу, Э.Тамир, Б.Ариунболд 

Ч.Лодойсамбуу: Түүнийг ард түмэн маш сайн танина. Бараг тойрогтоо АН-аас хамгийн сайн танигдсан кандидат гэхэд болно. "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлэг, тойм зэрэг нь олон хүнд улс төрийн боловсрол олгож, түүний хэлдгээр хэрсүү үзэгч, сонгогчыг бэлдсэн гэхэд болно. Улс төр талаасаа АН-ын дарга Л.Гантөмөрийн талын хүн. Л.Гантөмөрийг БШУ-ны сайд байхад Ч.Лодойсамбуу хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. Магадгүй Ч.Лодойсамбуу улс төрд орох, УИХ-д дэвших бол хамгийн зөв цаг нь Л.Гантөмөрийг дарга байхад буюу яг энэ цаг үед юм. 

Э.Тамир: Түүнийг Комацу Тамир гэдэг нэрээр нь улс төрийн хүрээнийхэн мэднэ. АН засаглаж байхад Хүн амын хөгжилнийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Намын дарга Л.Гантөмөрийн байсан "Нэг ардчилал" фракциас дэд сайдаар томилогдож байсан билээ. Улс төрд хуучин кадруудын нэг бөгөөд дэд сайдаар томилогдоод удаагүй байхад нь түүний боловсролын асуудал хөндөгдөж, тухайн үедээ шүүмжлэл дагуулж байв. Мөн хүргэн ахынхаа компанийг луйвардсан гэх мэдээлэл ч тухайн үед хөвөрч байв. 

Б.Ариунболд: Одоо АН-ын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Өмнө нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. ХУД-ийн АН-ын даргаар ажиллаж байсан билээ. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар горилж байсан ч мандат авч чадаагүй юм. Нам доторх МоАХ-ын төлөөлөл бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнийг зүтгүүлж байх магадлалтай. О.Тэнүүн мандат авч чадаагүй учраас Б.Ариунболдыг дэмжих нь тодорхой биз. 

ХҮН: С.Санасэр, Б.Отгонтөгс, А.Мандахнаран 

С.Санасэр: Уг нь түүний хувьд АН-ын гишүүн байсан. Нам нь удаа дараа бүтэлгүйтэж залуучууддаа болом олгохгүй байсан болохоор тэгсхийгээд АН-аасаа гарсан. Сүүлд ХҮН намд орж, УЗ-ийн гишүүн нь болсон. Мэдлэг боловсролтой залуу улс төрч. Бизнесийн ухааны доктор, Харвардын их сургуулийг төрийн удирдлагаар төгссөн нэгэн. 

Б.Отгонтөгс: Түүний хувьд ХҮН намын урдаа барьдаг эмэгтэй улс төрчдийн нэг. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор. ОХУ бакалавр, АНУ-д магистр доктороо хамгаалсан. 

А.Мандахнаран: Түүний хувьд Олон улсын харицлаа, улс төрийн эдийн засагч мэргэжилтэй. Төрийн банк Цахим банкны газрын захирлаар ажиллаж байсан. Т.Доржхандийн зөвлөхөөр ажиллаж байгаа нэгэн юм.



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.201
    2024/06/23

    Мөнхсайханыг дэмжинэ.Өндөр боловсролтой мэргэжилтэн. Одоо ИХуралд орж бодлого боловсруулах хэрэгтэй. Дэмжиж байна.

    Хариулах
  • 103.212.119.201
    2024/06/23

    Лодой самбуу хэрэггүй. Нэг хэрүүлч нэмэгдэнэ .

    Хариулах
  • 66.181.185.225
    2024/05/30

    мөнхсайханг дэмжинэ эрүүл мэндийн салбарт шинэчлэл яах аргагүй эхлүүлсэн эмнэлэг гэж ямар байх ёстойг мэдүүлсэн хүн дээ салбарласан муухай газрууд байсан шүү

    Хариулах
  • 66.181.189.91
    2024/05/24

    Лодой хогоор яахав дээ! Тэр Гантөмөрийгөө эр хүн шиг тойрог аваад үз гэж хэлээч. Арчаагүй новшнууд.

    Хариулах
  • 88.116.92.142
    2024/05/23

    Шодойсамбуу бол ухаантай царайлсан лалар...

    Хариулах
  • 202.126.90.164
    2024/05/23

    Нинжжамцыг дэмжинэ мундаг эмэгтэй ЛОДОЙСАМБУУ ЧАЛЧАА ӨВГӨН ХЭРЭГГҮЙЭЭ

    Хариулах
    • 66.181.183.143
      2024/06/24

      Нинжжамц эдр хэрэггүй ээ.

  • 66.181.189.133
    2024/05/22

    МАН АН ХҮН-г дэмжихгүй. Үндэсний эвслийг дэмжиж байна.

    Хариулах
  • 202.126.91.140
    2024/05/22

    MANDAKHNARAN-g demjine soyoltoi bolovsrotoi yadjil yum uzsen dutuugin complexgui yumda

    Хариулах
  • 122.201.23.122
    2024/05/22

    Лодойсамбуу Лу Гантөмөрийг сайд байх үед нь дэргэд нь дагалдаж байсан "цэрэг" шүү дээ, Даргынхаа шийдвэр саналд л нэг хүн автоматаар нэмэгдэж байгаа юм. Гантөмрийг Батнайрамдал мэтгэлцээнд дуудахад тэр бацаан-аар нь саяхан дуудаж байсан хүн. Улс орны хөгжлийн бодлогыг чиглүүлж зангидах зорилготой намын дарга хүн ийм хэмжээний ёс зүйтэй байж болох уу даа, ардчилсан намын сэргэлт ч бүрэн сүйрчээ ай хөөрхий ...

    Хариулах
  • 103.168.34.53
    2024/05/22

    munhshn ,odoi,ariunbold bol ajliin garz bizdee ,ednii hen songoh ve ?

    Хариулах
  • 202.55.191.194
    2024/05/22

    шодойсамуу байхаараа л гутармаар

    Хариулах
  • 202.55.191.194
    2024/05/22

    гуцалдаад байгаараа.. .шодойсаму

    Хариулах
  • 124.158.122.70
    2024/05/22

    Лодойсамбуу бол зүгээр л нэг чалчигч. Тийм л эх орнрр гэсэн үзэлтэй байсан бол АН-аас өөр нам хүчинд орж өрсөлдөх нь яасан юм бэ?

    Хариулах
  • 66.181.181.171
    2024/05/22

    Лодойсамбуу гэж нөхөрт хэн санал өгөх юм бэ? Мөн их горьдов оо! Ялна гэнэ шүү. Яагаад ч үгүй гэж хэлнэ.

    Хариулах
  • 103.111.68.3
    2024/05/22

    АН ЯАЖ ХУД Т ЯЛАХ ВЭ АРИУНБОЛД ЛОДОЙСАБУУ ГЭЭД АРАЙ Л БИШ ЭЭ

    Хариулах