УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шатахууны асуудалд салбарын сайд Г.Дамдиннямыг хурцаар шүүмжилж буй.
Тэрбээр, "Г.Дамдинням сайд намайг импортлогч байгууллагуудаар явж шатахуун нөөцлөх сав байгаа эсэхийг газар дээр нь очиж хамтарч ажиллана уу гэжээ. Ингэхэд би сайд юм уу Г.Дамдинням та өөрөө сайд юм уу. Чадна л гэж энэ ажлыг авсан. Би бол УИХ-ын гишүүн. Та бол гүйцэтгэх засаглалд ажиллаж буй сайд хүн. Засгийн газар УИХ-д ажлаа хариуцдаг, тангараг өргөдөг байгууллага. Долоо, найм, есдүгээр сард өөрийг чинь, Засгийн газрыг хэр ажиллаж байгааг харж бас тэвчээртэй хүлээлээ. Өөр рүү чинь болон Засгийн газар руу дайрч давшлаагүй. Харин одоо цөхөрч туйлдаж байгаа иргэдээ хараад тэвчээр дууслаа.
УИХ, Засгийн газартай хариуцлага тооцож болдог. Энэ бол огцруулалт. Бас чиглэл өгч ажиллаж болно. Аль өнгөрсөн жил би Газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа чиглэлээ өгчихсөн. Одоо шаардаж шахаж болохгүй бол огцруулах хүртэл ажиллана. Дахин хэлье ажлаа хий… бүү худлаа ярь. Ам чинь зөрөөд байна, ажил чинь нойл байна. Чадахгүй бол ажлаа өг гүйцээ
МАН 250-уулаа Японд очиж хурал хийтлээ баяжсан. Харин иргэд шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөл, банк, банк бус, зээлийн апп-уудын өрөндөө дарлуулж өдөр хоногийг бухимдан өнгөрөөж байна. Иргэд шатахуунгүй зам дээр хонож байхад Г.Дамдинням сайд Японд халуун рашаанд орж тансаглах нь шударга ёс уу… МАН Японоос хурдан ир!!! Ирээд хариуцлагаа хүлээ" гэжээ.
Харин үүний хариуд Г.Дамдинням сайд тайлбар хийжээ. Тэрбээр, "Юун рашаан, тансаглал?
Японд шатахууны сав, агуулахын хүчин чадал нэмэх санхүүжилт хөөцөлдөөд ажил бүтэмжтэй сайн яваад буцах гэж байна л даа.
"Үнэтэй бензин шахаж байна" гэх буруу мэдээлэлтэй байгаа гэж ойлгосон. Нэгэнт олон нийтэд эргэлзээ төрүүлэх мэдээлэл цацсан бол салбарын мэргэжилтнүүдтэй хамт өөрийн биеэр үзэж, шалгаж магадлах ажил хэрэгч урилга хүргүүлсэн байгаа. Өөрийн биеэр ирж үзээд бодит байдлыг ойлгоод ташаа мэдээлэл хийснээ засах байлгүй дээ.
Манай Засгийн газар болон яам бүх зүйлээ ил тод, үнэнээр нь мэдээлээд л яваа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.59
Үнэтэй ч хамаагүй чанартай сайн бензинтэй болмоор байна, гүйцээ!!!
Хариулах