Таван шарын нүхэн гарцыг өнөөдөр нээнэ

Х.Батсайхан
2024/09/14

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, олны нэрлэж заншсанаар Таван шарын 10 буудал орчмын фризер буюу авто зам, төмөр замтай огтлолцдог хэсгийг огтлолцдоггүй болгож өөрчлөх ажил дуусаж, өнөөдөр нээлтээ хийх гэж байна. 

Нүхэн гарц байгуулах ажлыг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлж байсан юм. 

Одоо барьж байгаа нүхэн гарцын зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, таван метр өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтой. Борооны болон гадаргын ус зайлуулах байгууламжтай баригдаж ашиглалтад орж байна. Тоон үзүүлэлтийг дурдвал, Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн 2 ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай юм. 

Таван шарын төмөр зам орчимд авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2:40 цаг хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл төмөр зам болон авто зам нэг түвшинд огтлолцсонтой холбоотойгоор замын хөдөлгөөн саатдаг байсан нь өнөөдрөөс эхлэн үгүй болж байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.154
    2024/09/14

    Xotiin darga zuv ajil xiijee .. odoo narantyyliin yylzvariig iim bolgochixvol caixan daa .

    Хариулах
  • 202.126.89.167
    2024/09/14

    5 шар маш их ачаалалтай болох юм б.на буруу зохион байгуулалтай хийсэн байна даа

    Хариулах
  • 66.181.178.29
    2024/09/14

    Bayrlalaa.sain saikhniig khusie.

    Хариулах
  • 203.91.115.39
    2024/09/14

    5 шарын түгжрэл нэг алхамаар буурлаа баярлалаа төр засагтай

    Хариулах