Ч.Батзориг: БЗД-ийн баруун бүсэд Шинэ Улаанбаатар мөрийн хөтөлбөрийн 35 хувь нь хэрэгжинэ

Х.Есү
11 цаг 20 минутын өмнө

Эрхзүйч, инженер Ч.Батзориг НИТХ-ын ээлжит сонгуульд 2-р тойрог буюу БЗД-ийн 1,2,3,6,7,21,25,26,27,29,36,43-р хороодод нэр дэвшиж байна. Өнөөдөр /2024.09.28/ 7-р хорооноос иргэд сонгогчидтой уулзах уулзалтаа эхлүүллээ.

БЗД-ийн 7-р хорооны иргэд зам талбайн тохижилт, хуучин барилгуудын сангийн асуудал, хотхон хорооллын автозам зэргээр асуулт асууж, хариулт авлаа.

Нэр дэвшигч Ч.Батзориг мөрийн хөтөлбөрт туссан авто зам, нүхэн гарц, Сэлбэ  сэргэлт, Сансар үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтуудын талаар танилцуулав. Иргэд сонгогчид дэд бүтэц, авто замын ажлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж, эхлүүлсэн ажлаа дуусгахыг сануулав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна