Цахилгаан, дулааны үнэ ирэх сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болоод байгаа билээ. Гэхдээ одоогоор хувь хэмжээ тодорхойгүй ч 40-85 хувь гэсэн өндөр тоо яригдаж буй нь уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж байна.
Үнэ тариф тогтоох онцгой эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо эдэлдэг бөгөөд өмнөх жилүүдэд байнга өртгөөс нь доогуур тогтоосоор одоогийн нөхцөл байдалд хүрсэн юм. Харин энэ удаад нэмэгдүүлэх нь тодорхой болсон ч хэт өндөр тоо яригдаж байна.
Тус байгууллагаас өчигдөр өгсөн мэдээлэлд "Цахилгааны өртөг нэг квт нь 280 төгрөг, дунджаар 216 төгрөгөөр зарж байна" гэж мэдээлсэн. Энэ мэдээллээр бол цахилгааны үнийг 30 хувиар нэмж байж баланслах, түүнээс дээш хувиар нэмж байж ашигтай болохоор байна. Дулааны үнэ тариф ч үүнтэй ойролцоо байгаа юм.
Олон нийтийн зүгээс эрчим хүчний реформыг дэмжиж буй ч гэнэт огцом өсгөхийг эсэргүүцэж, үнийн өсөлт, түүнийг дагасан улс төрөө дийлэхгүй байх вий гэж болгоомжилж байна. Өөрөөр хэлбэл, тарифын нэмэгдлийг үе, шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Teriin bodlogiigeserguutsej l baival hereg buten uu Talhnii une he'd bolson ch avch irdeg l biz dee
Хариулах