УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хууль шүүхийн байгууллага улстөрчдийн эрх ашигт үйлчилж, ААН, байгууллагуудыг зовоодог явдал хэрээс хэтэрлээ. Өнөөдөр Монгол Улсад хууль хяналтын байгууллага улстөрчдийн захиалгаар ААН-үүдийг, үйлдвэрлэгчдийг дарамталж, хохироож, буруутай этгээдийг ял завшуулж байгаа явдал гарч байгаа талаар надад маш олон гомдол ирсэн. Тэгэхээр би энэ өргөдөл, гомдлуудыг нэгтгээд Хууль зүйн сайд О.Алтангэрэлд өнөөдөр өгнө. Ингээд энэ асуудлаар сонсгол хийнэ.
Өнгөрсөн зургадугаар сараас хойш хууль, хяналтын байгууллага ард иргэдийг дарамталж, улс төрийн зорилгоор үйлдэл болон эс үйлдэл хийж байгаа, бүр авлига нэхсэн гэх гомдлууд ирсэн. Одоо бид энэ асуудлаар сонгол хийхээс өөр аргагүй болсон. Би энэ асуудлаар олон удаа бичиг өгсөн боловч амилтад хүрээгүй учраас олон нийтэд хандаж байна.
Хууль зүйн сайдаас мэдээлэл авчихаад би та бүхэнд эргэж мэдээлэл хийнэ. УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулна. Татгалзахгүй байх. Татгалзвал та бүхэн харин өөрсдийн дүгнэлтээ хийгээрэй” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна