Монгол Улсын Засгийн газар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Хуулийн төслийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хууль өргөн баригдсанаар Төр ямар тохиолдолд компани байгуулах вэ гэдгийг хатуу тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Төр таван чиглэлээр л ТӨК байгуулна, бусад чиглэлээр огт байгуулахгүй гэдгийг хуульд хатуу тусгаж өгсөн. Одоо Засгийн газар төрийн өмчийн компанийн талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д танилцуулна. Энэ үндсэн чиглэлийнхээ хүрээнд аль, аль компанийг нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй компани болгох вэ гэдгийг шийдвэрлэнэ.
ТӨК-ид 57 мянган хүн ажиллаж байна. Төрийн болон Орон нутгийн өмчтэй 122 компаниас таван компани л нийлээд 4.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг.
Нийт 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани -150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс бид эдгээр компанийн статусыг тодорхой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хөрөнгийн менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг компанитай нэгтгэнэ. Засгийн газрын дэргэд уул уурхайн компаниудын нэгдэл буюу "Эрдэнэс Монгол", уул уурхайн бус компаниудын нэгдэл буюу "Эрчист Монгол" гэж байгуулна. Харин яамдууд дээр байдаг улсын төсөвт үйлдвэрийн газар нэртэй, улс төрийн аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Shahmal tulshiig teuildverleh shaardlaga baihgui tom uildver barihaas emne uildverleed l baisan a shuu dee Odoo baigaa uildveriig menejmenteer. Tsirk shig bolgocjhihgui hund huvichlah heregtei
Хариулах