Дугуйн спортын нэг төрөл болох виртуал дугуйн УАШТ Монголын спортын корпорациас зохион байгуулдаг Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд өчигдөр Буянт Ухаа спортын ордонд эхэллээ.
Эхний өдөр тамирчид цуваа гараатай тэмцээнд “The Muur Belgium” 16.3 км тойрог замыг гурав тойрч, нийт 49 км уралдахад дараах тамирчид бусдыгаа тэргүүлж, медалийн эзэд боллоо.
Элит, эрэгтэй
I байр-Э.Болор-Эрдэнэ-Team Oggi
II байр-Х.Тэмүүлэн-Төв аймагБТСГ
III байр-Б.Наранхүү-Алдар СХ
Элит, эмэгтэй
I байр-Э.Энхмаа-Алдар СХ
II байр-Ц.Солонго-Алдар СХ
Мастер 50+
I байр-Д.Энхтөр-Хоршоолол
II байр-Д.Энх-Од-Хоршоолол
Мастер 30-49
I байр-М.Билгүүн -Рөүд Монголиа
II байр-Э.Ижилмөрөн-Рөүд Монголиа
III байр-Б.Батбаатар-Улаанбаатар Нийгэмлэг
Сонирхогч 19+ нас (эмэгтэйчүүд)
I байр-Д.Эрдэнэтуяа- Улаанбаатар Нийгэмлэг
II байр-Г.Янжинлхам-Улаанбаатар Нийгэмлэг
Өсвөр үе 15-18 нас (эрэгтэйчүүд)
I байр-Б.Төгөлдөр-Төв аймаг
II байр-Д.Сугар-Очир-СТС
III байр-Э.Итгэл-МЖ Рөүд
Өсвөр үе 15-18 нас(эмэгтэйчүүд)
I байр-Б.Номинжин-Дугуйтай Сэлэнгэ
II байр -Х.Отгонтэнгэр-Төв аймаг БТСГ
III байр-Н.Энхжин-Цасан зам
Сонирхогч нас 19-39 нас(Эрэгтэйчүүд)
I байр -Б.Мөнхчин-Рөүд Монголиа
II байр-Ц.Зандан-Улаанбаатар Нийгэмлэг
III байр-Х.Батчөдөр-Улаанбаатар Нийгэмлэг
Сонирхогч нас 40+ нас (эрэгтэйчүүд)
I байр -Н.Дашдаваа-Улаанбаатар Нийгэмлэг
II байр-Ч.Цог-Рөүд Монголиа
III байр-О.Ундрал-Номадик
Өнөөдөр /нэгдүгээр сарын 12-ны ням гараг/ болох бөөн гараат тэмцээнд тамирчид Zurich-2024 UCI Road World Championships 26 км-ийн тойрог зам дээр мөн гурван тойрогоор нийт 78 км уралдах юм. Гараа 17:00 цагт эхлэх бөгөөд бүх ангиллын тамирчид гараанаас зэрэг гарна.
Дашрамд, Олон улсын дугуйн холбоо /UCI/ виртул дугуйг 2021 онд дугуйн спортын нэг төрөл хэмээн хүлээн зөвшөөрч, албан ёсоор бүртгэж авсан бөгөөд ингэснээр олон улсад дэлхийн аварга, тивийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах боломжийг бүрдүүлсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын спортын корпораци, Холбоодын нэгдсэн УАШТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна