79 настай эмэгтэй гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг Өвөрхангай аймагт гарчээ. Тус аймгийн "Арвайхээр сумын Өлзийт багт гэр шатаж байна" гэсэн дуудлагыг Аймгийн онцгой байдлын газар өчигдөр өдрийн 15:58 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 12 дугаар ангийн алба хаагчид очин иргэн Н-ийн 5 ханатай гэр, 5х6 метрийн хэмжээтэй зуны байшин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь, уг гал түймэрт иргэн Н /79 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Өнгөрсөн 24 цагт Онцгой байдлын байгууллага гар түймэртэй холбоотой доорх дуудлагуудад үүрэг гүйцэтгэжээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 27 дугаар хороонд байр шатаад байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 53 м.кв 3 өрөө байрны 12 м.кв жижиг өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт зочид буудлын өрөөд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн зочид буудлын 2 дугаар давхарт 6 м.кв ажилчдын өрөөний хана шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Shaanxi Shacman M3000” загварын ачааны автомашины бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Дөрөв жаран нэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хураалттай 2000 боодол өвс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн 5 ханатай гэрийн тооно хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 120 м.кв 5 өрөө байрны 20 м.кв унтлагын өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 55 иргэн /47 том хүн, 8 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х15 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 7х5 метрийн хэмжээтэй сэндвичэн байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй харуулын байрны доор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Дух нарс” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 155 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 25 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Isuzu Forward” загварын 300 боодол өвс ачсан ачааны автомашины бүхээгийн хойд хэсэг, 100 орчим боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.106.7
Хөөх, нэг өдрийн дотор ямар их түймэр гараа вэ! Онцгой байдлынхандаа баярлалаа.
Хариулах