ТАНИЛЦ: Хүнд жинд хамгийн олон бөх барилдсан, чөлөөтийн УАШТ-ий медальтнууд

Zuv.mn
8 цаг 17 минутын өмнө

Гэрэл зураг: Монголын чөлөөт бөхийн холбоо

Монгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ Монгол Бөхийн өргөөнд гурван өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 22 байгууллагын 200 гаруй тамирчин оролцож авхаалж самбаа, уран мэх, бяр чадлаа сорин өрсөлдсөнөөс  "Алдар" нийгэмлэг багийн дүнгээр тэргүүлэв. Мөн эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд хамгийн олон буюу 37 бөх барилдсан нь нэг онцлог байлаа. Хүнд жинд улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Батмагнай нарын үндэсний бөхийн томчууд олноороо оролцон барилдсан юм. 

УАШТ-ИЙ НЭГДСЭН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг
1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)
2. С.Жигүүр (МЧБХ)
3. М.Даваабанди (Алдар)
3. Л.Мөнх-Од (БГД Аваргууд академи)

61 кг
1. Т.Түвшинтулга (БГД Аваргууд академи)
2. З.Занабазар (Хилчин)
3. Н.Ганбаяр (Цаст Тайга)
3. Э.Энхболд (Аврагч)

65 кг
1.Ц.Цогбадрах (Алдар)
2.Д.Төрбаяр (БГД Аваргууд академи)
3.Б.Зэнээмэдэр (Тэх Мөнх)
3.Б.Гантулга (Тэх Мөнх)

70 кг
1.Т.Тулга (Хүч)
2.Б.Өсөхбаяр (МЧБХ)
3.Т.Өглөөжаргал (New Gen Team Спортын Төв сургууль)
3.А.Анх-Эрдэнэ (Налайх)

74 кг
1. Б.Батбаяр (Дархан Хасу Fohow)
2. Э.Төгсжаргал (Дархан Хасу Fohow)
3. Ш.Дэлэг (Хилчин)
3. М.Толуй (Тэх Мөнх)

79 кг
1.О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
2.Ж.Далайцэрэн (New Gen Team, Спортын төв сургууль)
3.Я.Ерөөлт (Төгс дэвжээ)
3.С.Бямбабаяр (БГД Аваргууд академи)

86 кг
1. Н.Батбилгүүн (Алдар)
2. Э.Бямбадорж (Баянхонгор)
3. Б.Бямбадорж (Сүлд)
3. Г.Даянбилэг (БГД Аваргууд академи)

92 кг
1. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
2. Т.Дэмчигдорж (Алдар)
3. Д.Дэлгэрдалай (New Gen Team Спортын Төв сургууль)
3. М.Баяржавхлан (New Gen Team Спортын Төв сургууль)

97 кг
1. Г.Ганхуяг (Алдар)
2.Ө.Шийрэв (Алдар)
3.Н.Шинэтөр (МЧБХ)
3.Д.Оргилох (Аврагч)

125 кг
1. М.Лхагвагэрэл (Хилчин)
2. Ч.Алтангэрэл (Хилчин)
3. Н.Золбоо (Хүч)
3. Э.Батмагнай (Алдар)

Эмэгтэйчүүдийн 50 кг
1.Б.Мөнхнар (Алдар)
2.М.Мөнхгэрэл (Оргил)
3.Г.Оюундарь (БГД Аваргууд академи)
3.Ч.Номин (Тэх Мөнх)

53 кг
1. Ч.Отгонтуяа (Алдар)
2. Ц.Намуунцэцэг (Дархан Хасу FOHOW)
3. Б.Халиун (Хилчин)

55 кг
1. Б.Отгонтуяа (Алдар)
2. М.Дөлгөөн (Алдар)
3. Э.Буман-Аюуш (Баянхонгор)

57 кг
1.Х.Болортуяа (Аврагч спорт хороо)
2.Б.Энхтүвшин (Аврагч спорт хороо)
3.Ү.Мөнхчимэг (Төв Арж)
3.М.Рэнцэнханд (Тэх Мөнх)

59 кг
1.Т.Алтжин (Хилчин)
2.Э.Гантуяа (Хилчин)
3.М.Номин-Эрдэнэ (Хилчин)
3.Б.Хоролгарав (Дархан Хасу Fohow)

62 кг
1. С.Цэрэнчимэд (Алдар)
2. П.Орхон (Алдар)
3. Э.Саруул (БГД Аваргууд академи)

65 кг
1. Т.Энхжин (Алдар)
2. Э.Одгэрэл (Төв Арж)
3. Б.Майцэцэг (БГД Аваргууд академи)

68 кг
1. Э.Дэлгэрмаа (Хүч)
2. Б.Ганцэцэг (Дархан Хасу Fohow)
3. А.Даваажаргал (Налайх)

72 кг
1.З.Болортунгалаг (Хилчин)
2.Д.Цогзолмаа (Алдар)
3.П.Номин-Эрдэнэ (Алдар)

76 кг
1.Э.Даваанасан (Алдар)
2.Г.Уртнасан (Хилийн цэргийн 0303-р анги)
3.О.Цэлмүүн (New Gen Team Спортын Төв сургууль)




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна