Эрүүл мэндийн яам гадаадад ажиллаж суралцаж буй эмч нартай хамтран ажиллана

Х.Есү
2025/01/24

Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж амьдардаг 30 гаруй Монгол эмч нар байдаг бөгөөд тэдний төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНТУ-д ажиллах үеэрээ уулзаж салбарынхаа тухай нээлттэй яриа өрнүүллээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Монгол Улсад эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулахаас гадна гадаадад суралцаж, ажиллаж буй эмч нараа эх орондоо ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж буйгаа онцлон дурдав.