Авлигатай тэмцэж, "5ш" ажиллагааг хэрэгжүүлсэн ч АВЛИГА БУУРСАНГҮЙ

С.Гандэлгэр
6 цаг 53 минутын өмнө

2024 оны авлигын индексийн  жагсаалтыг "Транспаренси интернэйшнл" байгууллагаас өчигдөр /2025.02.11/ танилцууллаа. Манай улсын хувьд авлигын индексээр долоон байр ахилаа. 

Ерөнхий сайдын авлигын эсрэг хийсэн тэмцэл, 5ш ажиллагаа үр дүнд хүрч, Монгол Улс дэлхийн 180 гаруй орноос 121-т эрэмбэлэгдэж байсан нь 114 болж ахисан ч үр дүн нь бахь байдгаараа байгаа юм. 

Учир нь 2023 онд манай улс 121-р байранд 33 оноотой жагсаж байсан бол сая гарсан жагсаалтаар мөн л 33 оноотойгоор 114-т эрэмбэлэгдсэн байна. 

Тэгэхээр манай урд байсан долоон улсын авлигын индекс буурснаас биш манай улсын индекс сайжраагүй гэсэн үг. 

Ингэснээр сүүлийн гурван жил 33 оноогоор үнэлэгдэж байгаа нь энэ юм. Үүнээс харвал авлигатай хийж байгаа тэмцэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ "Бай"-гаа онохгүй байгааг харуулж байна. 

Энэ онд Непал, Нигер, Тайланд зэрэг улсуудын араас эрэмбэлэгджээ.

"Транспаренси интернэйшнл" байгууллага нь дараах хүчин зүйлүүдэд үнэлгээ хийж, индексээ тодорхойлдог:

  • Хээл хахууль
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
  • Төрийн албаны томилгоо хэр шударга явагдаж байгаа эсэх
  • Хэсэг бүлгүүдэд зориулсан хууль батлагдаж байгаа эсэх
  • Өндөр албан тушаалтны авлигын хэргийг хэрхэн шийдвэрлэж буй байдал
  • Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт
  • Шүгэл үлээгч болон мөрдөн байцаагч нарын эрх зүйн хамгаалал зэрэг болно.

Точвхондоо, Засгийн газраас авлигатай тэмцэх тэмцлийн ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж байгаа ч 2023, 2024 оны үнэлгээнүүдээс харахад төдийлөн үр дүнд хүрээгүй гэдгийг авлигын индекс өөрчлөгдөөгүй байгаагаас харж болох юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.92
    37 минутын өмнө

    yaj buurah ym , 5sh.r dalimduulj hulgaruudiig hamsaatanguud n ongotsoor unegui avchirsan , odoo bugd ger gertei ugas aldaad hevtej bn .

    Хариулах