Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
П.Наранбаяр “Боловсролын яаманд миний зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. 2024 арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Австрали Улс нэг хууль баталсан нь дэлхий дахины анхаарлыг татаж байна.
Уг хуулийг тодруулбал цахим орчинд ялангуяа фэйсбүүк, тик ток, снапчат, твитер зэрэг олон нийтийн сүлжээг 16 нас хүртэл хүүхдэд хориглох хуулийг баталсан.
Иймд энэ хуулийг судлах, түүний үр нөлөөг нягтлах, үүний зэрэгцээ монгол улсад түрүүн дурдсан олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийг орохыг хориглох, хязгаарлах хуулийг, заалтыг оруулж ирж судлахаар ажлын хэсэг байгуулагдаж, судалгааны ажлаа эхлүүлсэн гэдгийг мэдэгдэж байна".
Харин Боловсролын сайдын туслах Д.Гантулга "Ер нь дэлгэцийн хамаарал хүүхдийн дофаминыг ялгаруулж байдаг. Дофамин юунаас болж эхэлдэг вэ гэхээр архи уух, хар тамхи татахад, ихэсдэг.
Бид хүүхдүүдээ эрүүл чийрэг ухаан саруул болгож өсгөхийг зорьдог. Харин ингэж дэлгэцийн хамааралтай болсноор хүүхдүүд сэтгэцийн асуудалтай болж байна гэсэн үг.
Хүүхдүүд 2-3 наснаасаа дэлгэцийн хамааралтай болж, СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ болох аюул нүүрлээд байгааг бид мэдэхгүй, анзаарахгүй яваад байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна