“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 350 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
Ингэснээр 1072 хувьцаатай иргэн нийт 375.200 төгрөгийн ногдол ашиг авах юм. Энэхүү ногдол ашгийг гурван хэсэгт хуваан олгохоор төлөвлөсөн бөгөөд эхний хэсэг болох 130.000 төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сард олгосон.
Үлдсэн мөнгөнөөс 100.000 төгрөгийг 2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу битүүнд өгөхөөр болоод байгаа юм.
1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн амьдралд сайжрахад ямар ч нөлөөгүй
Таван кг нь мах ч авч хүрэхгүй хэдэн цаас тараах нь иргэдийн амьдрал ахуйд бодит дэм тус болохгүйг онцолж шүүмжлэх иргэд олон байна.
Түүний оронд иргэдэд олгох ногдол ашгийн мөнгөөр цахилгаан станц эсвэл орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлбэл ажлын байр бий болохоос гадна улс оронд хэрэгтэй юм. Олон улсын жишиг ч тийм л байдаг. Гэтэл манайд аманд ч үгүй хамарт ч үгүй цаас тараах нь манай төрийн бодлого болсон нь харамсалтай.
Бас анхаарууштай өнцөг нь ногдол ашиг тарааж буй цаг хугацаа. Анзаарвал, нийтээрээ бухимдсан, олныг хамарсан эсэргүүцэл өрнөсөн, баяр ёслолын өмнө иргэд санхүүгийн дарамтанд орж буй үед гал унтраах байдлаар тараадаг нь харагдана.
Тухайлбал, 2024-2025 онд хувааж олгож буй 100.000-135.000 төгрөгийг 12 дугаар сард нийслэл утаанд дарагдаж, иргэд нь угаартаж байв. Энэ үеийн жагсаал цуглааны сургаар ногдол ашиг тарааж, иргэдийн бухимдлыг намжаасан. Одоо ч мөн ялгаагүй үнийн өсөлтөнд бухимдаж байгаа иргэдэд тайвшруулах тариа тарьж буй төдий.
Цагаан сарын бэлтгэлд нэг өрх дунджаар 2.5-4.0 сая төгрөг зарцуулж байгааг бид өмнө нь сурвалжлан хүргэсэн. Энэ нь зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа иргэдэд хүнд тусч байгаа ч 100.000 төгрөг төдий л нэмэр болохгүй нь үнэн.
2020 онд иргэн бүрт 96.480 төгрөг олгосон.
2022 онд иргэн бүрт 124.352 төгрөг олгосон.
2024 оны арванхоёрдугаар сард 130.000 төгрөг
Энэ мөнгөөр амьдрал нь сайжирч, ахуй нь дээшилсэн хүний кэйс Монголд бий юу. Өгсөн нэр зүүж, авсан өрөнд оруулах нь зорилго биш бол алсаа харж шийдвэр гаргах ёстой баймаар.
Тэгвэл өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй энэ үед ногдол ашгийн 100,000 төгрөг иргэдийн амьдралд нэмэр болж чадаж байгаа юу.
Энэ талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.
Иргэн Б “100,000 төгрөгөөр дэлгүүр ороод тор ч дүүрэхгүй шүү дээ. Хүний амьдрал нэмэр болохоор их мөнгө биш тул энэ мөнгөө бага багаар тарааж байхаар ядаж цахилгаан станцаа бариасай гэж бодож байна. Үнийн хөөрөгдөл утгаа алдсан. Мөнгө тараасны дараа дахиад л бүх барааны үнэ бага сагаар нэмэгдчихдэг. Эцэстээ иргэд хоногийн талхаа ч авч чадахаа байж л үлдэх юм шиг байна” гэлээ.
Иргэн О “Мөнгө тараана гэдэг чинь инфляци өснө л гэсэн үг. Баяр дөхсөн үед энэ мөнгөөр ганц хоёр юм авах л байх. Гэхдээ иргэдийн амьдралд үлдэх, нөлөөлөх зүйл бол гарахгүй байх. Үүний оронд энэ мөнгөнүүдээ нийлүүлээд улсдаа хэрэгтэй бүтээн байгуулалтуудаа хийх нь зөв байх” гэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2025 оны нэгдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.
Цагаан сарын бэлтгэлд шаардлагатай зарим бүтээгдэхүүний үнэ:
Баярын ширээний тавгийн идээ, ууц нийлээд нэг сая төгрөгт дөхнө. Үүнээс гадна бэлэг сэлт, бууз, дээл гээд бэлдэх зүйл мундахгүй.
Дээрх үнийн судалгаанаас харахад ногдол ашгийн 100,000 төгрөгөөр сар шинийн бэлтгэлийнхээ 10 хүрэхгүй хувийг авч хүрэх нь...
Тэгэхээр бид улсынхаа баялгийн үр шимийг хүртэж буй нь сайшаалтай ч хүртээж буй хэлбэр нь төдийлөн үр өгөөжгүй гэдгийг иргэд хэлж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Ideenii. Boo oo avchih munge baina chamlahaar changa atga eeree hurimtlal bol good bond avch bolno shuu dee
Хариулах202.9.46.118
Отронсувд аниа голоод байгаа бол гадаа гаргаад хаячих. Хүнд хэрэгтэй мөнгө гэдэг нь олсон эхний хүн батлана
Хариулах103.57.92.11
бага ч басйан голохгүй авч хэрэглэнээ Яваандаа бариууны орнууд шиг болохыг хэн байг гэхэв дээ амны билгээс ашдын билэг
Хариулах139.5.217.124
ХӨГИЙН ЖООХОН МӨНГӨ ӨГЖ БАЙХААР БАЙГАЛЬ ОРЧНОО СҮЙТГЭХГҮЙ УХАХГҮЙ БАЙСАГ НЬ ДЭЭР ХОЙЧ ҮЕ МААНЬ ИДЭЖ УУГ
Хариулах66.181.176.67
Цахилгаан станц ,ийм тийм бүтээн байгуулалт ч гэх шиг. Ногдол ашгийн 70 % г нь улсын бүтээн байгуулалтын санд үлдэж байгаа гсн биз дээ.
Хариулах