Ихэнх нутгаар хүйтний эрч 1-14 градусаар суларчээ

Zuv.mn
49 минутын өмнө

2025 оны 12-р сарын 03-ны 08 цагаас 12-р сарын 04-ний 08 цаг хүртлэх цаг агаарын тойм мэдээ:

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрт 25.0 см, Бугантад 24.0 см, Увсын Хяргаст 23.0 см, Сэлэнгийн Орхонд 22.0 см, Увсын Мачлин, Сэлэнгийн Баянгол, Булганы Гурванбулаг, Хангал, Рашаант, Дархан-Уулын Шарын-голд 20.0-21.0 см, Завханы Тэс, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө, Хушаат, Төв аймгийн Жаргалант, Өндөрширээт, Цээл, Баянчандмань, Заамар, Дархан-Уулын Орхонд 16.0-19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүлтэй байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увс нуурын хотгор, Онон голын хөндийгөөр, Дарьгангын тал нугаар 0-0.5 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-14 градусаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +2...-3 градус, бусад нутгаар -11…-17 градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-8 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-11 градусаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул голын хөндийгөөр -29…-34 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голы хөндийгөөр -22...-28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 мет хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм цас орсон. Өнгөрсөн шөнө цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр өмнөх хоногоос 6-8 градусаар хүйтний эрч суларч -13…-15 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -30 градус, бусад хэсгээр -21…-23 градус хүйтэн хоносон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна