Улаанбаатарт 10 градус дулаан байна

Zuv.mn
9 цаг 48 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2025 оны 03-р сарын 19-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0…-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0...+5 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +7...+9 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна