Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасанг томилжээ.
Тэрбээр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль (1982-1992)-ийг төгсч, Ерөнхий боловсрол эзэмшсэн.
Монгол Улсын Техникийн Их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн Дипломын шатны сургалтын хөтөлбөр (1992-1995)-өөр Дипломын инженерийн зэрэг, Программчлалын инженерийн мэргэжил, баклаврын шатны сургалтын хөтөлбөр (1992-1997)-өөр Бизнесийн удирдлагын баклаврын зэрэг, Мэдээллийн технологийн менежментийн мэргэжил тус тус эзэмшсэн.
Удирдлагын академи (2000-2001)-д Удирдахуйн ухааны мастерын зэрэгтэй.
2005-2010 Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга
2010-2012 Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
2012-2015 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
2017-2020 Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга
2021-2025 Ардчилсан намын Дэд дарга
2024-2025 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна