УИХ-ын гишүүн О.Батнайрамдалнарын гишүүд Боловсролын зээлийн сангийн асуудлаар өнөөдөр /2025.03.27/ мэдээлэл хийлээ.
О.Батнайрамдал “УИХ дахь Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дэргэд байгуулагдсан Боловсролын зээлийн сангийн шинэчлэлтэй холбоотой ажлын хэсэг гарсан байгаа.
Өчигдөр ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг байнгын хороон дээр ярицаж, санал хураагаад Засгийн газарт Боловсролын зээлийн сангийн шинчлэлийн талаар чиглэл өгөхөөр Байнгын хорооны тогтоол батлагдсан.
Боловсролын зээлийн сан Монгол Улсын тусгай сангуудаас хамгийн үнэ цэнтэй хэрнээ хамгийн шударга бус, ил тод бус явж ирсэн.
Өнөөдөр Боловсролын зээлийн сангийн шинэчлэлтэй холбоотой 2025 оны сонгон шалгаруулалт шинэ журмаар явах ёстой гэсэн чиглэл өгч байгаа. Өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс авхуулаад бүх зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж 28 удаа шинэчлэгдсэн журмаар явж ирсэн. Маш ойлгомжгүй байгаа.
Мөн зээлийн эргэн төлөлт одоо хүртэл асуудал дагуулсаар байна. Өнөөдөр гадаад, дотоод гэсэн хоёр зээлийг Боловсролын зээлийн сан олгож байгаа. Гэтэл гадаад зээл 360 тэрбум төгрөг 30 жилийн хугацаанд олгогдохдоо эргэн төлөлт нь дөнгөж дөрөвхөн хувьтай явж байна.
Энэ жил 2025 онд түүхэндээ хамгийн их буюу 158 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ цоо шинэ журмаар нээлттэй ил тод явах ёстой. Зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж байж дараагийн хүүхдүүдэд боломж олдоно. Тиймээс эргэн төлөлтийг заавал хийлгэх ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна