Дав.Цогтбаатар: Би хуулийн дагуу “Ял хойшлуулах хүсэлт” гаргасан. Удахгүй тайлбарлана

Zuv.mn
2025/03/31

Хөгжлийн банкны хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар өөрийн биеэр тогтоолоо хүлээн авсан байдаг. 

Гэвч тэрбээр гуравдугаар сарын 27-ны өдөр өөрийн ял эдлэх хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатараас өөрөөс нь тодрууллаа. 

Тэрбээр,  "Би хуулийн дагуу ял хойшлуулах хүсэлт гаргасан. Дандаа хуулийн хүрээнд явагдаж байгаа. 

Ер нь ялсаад байх асуудал ч байхгүй. Бүх асуудал хуулийн хүрээнд явж байгаа. Би удахгүй хуулийг нь харуулж байгаад та бүхэнд нээлттэй тайлбарлаж өгнө" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.71.100.82
    2025/03/31

    урьд нь нэг жилийн тэнсэн харгалзах ялтай байсан хүн давтан хэрэг хийхээр гишүүний бүрэн эрх нь дуусаад 2028 оны сонгуульд өрсөлдүүлээд ялагдахаар нь ялыг нь өгөх юм байх даахойшлуулдаг

    Хариулах