Нийслэлийн ачаалалтай уулзваруудыг дахин шинэчлэхээр төлөвлөж байна

Х.Есү
2025/04/08

НИТХ-ын дарга А.Баяр  Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-н Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ  болон бусад албаны хүмүүсийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Жайка олон улсын байгууллагатай нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд  амжилттай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хамтран ажилласаар ирсэн Жайка олон улсын байгууллагад талархаж буйгаа НИТХ-ын дарга А.Баяр илэрхийллээ.

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны төлөвлөгөө, санал, дүгнэлт боловсруулж, арга хэмжээ  авах үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан саналыг Нэгдсэн төслийн удирдлагын газар, судалгаа шинжилгээний хөгжүүлэлтийн албаны дарга Х.Өнөржаргал танилцууллаа.  

НИТХ-ын дарга А.Баяр  Баруун 4 замын уулзвар, Нарын гүүрний урд өгөөжийн уулзвар, Механиз инженерийн сургуулийн уулзвар, Зүүн 4 замын уулзвар, Офицеруудын ордны тойрогуудыг нүхэн болон гүүрэн гарцаар дахин төлөвлөх тооцоо судалгаа хийснийг онцлов. Энэхүү түгжрэлийг бууруулах богино хугацааны дэд бүтцийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.104
    2025/04/08

    Толгой нь хүрэхгүй Гуйлагчин байж? Хамтран ажиллах гэж бүлт 2 үсрсн бх юм. Энэ бөглрлүүдийг мнгл толгой 30 жил бодоод үнэхээр хүрэхгүй бна. Туслаач. Хэрхн яаж шийдэхэд мөнгө ч бхгүй. Бид зувчуулсан. Иймд энэ 2 том асуудлыг шийдэхэд туслаач гэж өвдөг сөхрөн гуйж бна. Зээл өгөх бол замаас нь хусахгүй бхыг бодно гэж уйлагнан царайчлаа биз дээ

    Хариулах