​Л.Мөнхбаясгала​н​: Иргэд аппликейшны зээлээр л амьдарч байна

Х.Есү
9 цаг 1 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 


Л.Мөнхбаясгалан: "Яг одоо эдийн засгийн байнгын хороогоор зээлийн мэдээллийн сангийн тухай хууль орох гэж байна. 

Ер нь Монголчууд татвар төлөхийн төлөө л амьдарч байна шүү дээ. Өнөөдөр бичил бизнес эрхлэгчид бараг 70 хувийн татвар төлж байна. Ууг нь цалингаас цалингийн хооронд явбал энэ ариун явдал болох гээд байгаа байхгүй юу. 

Гэтэл татвар төлөлтөөс татвар төлөлтийн хооронд амьдарч байна. Дээрээс нь нэмж зээл авч байна. Хүүгээс хүүгийн хооронд л байна. Тэгэхээр амьдрах боломж байхгүй байгаа биз. 

Би Засгийн газрын гишүүдийг хөдөө явж үзээсэй гэж бодож байна. Амьдрал аймар байна шүү дээ. Хүн бүрийн амьдрал татвараас татвар, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. 

Иргэд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг. Эргээд зээлээ төлж чадахгүй болохоор аппликейшны зээл авч амьдарч байна шүү дээ" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.140
    7 цагийн өмнө

    Чамайг ийм муухай шулмас худлаа попрогч гэж даан ч мэдсэнгүй манай говиор сайхан сайхан юм яриал явахаар чинь Дэлгэрсайханаа жийгээд л чамд саналаа өгсөн.Дэлгэрсайханд саналаа өгөөгүйхээ төлөө манай фракц хохирсон.Үүнийг мэдсэн бол Дэлгэрсайхандаа саналаа өгөөд нутаг усандаа адлагдахгүй явах минь ч яалаа чи үүний төлөө юу хийж чадах вэ? мэдээж бид чамайг бидний төлөө төрд хүчтэй дуу хоолой болно гэж бодсон тэгтэл Женкогийн дагуул худлаа попрогч заваан авгай байжээ.Намтрыг чинь сөхлөө халхын шоронгийн хулгайч дарангуйлагч Нямлхагваатай өөрөө ямар холбоотой явсан юм бэ? манай говьчууд ёстой тэнэгтлээ энэ асуултын минь хариуг өгөөрэй

    Хариулах