УИХ-ын чуулганаар хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авав.
Л.Мөнхбаясгалан: Би энэ салбарын зовлон жаргалыг 28 жил үүрч явсан. Хүн гүтгэх гэдэг бол хувь сэтгүүлчийн өөрийнх нь ёс зүйгээр тодорхойлогддог. Ёс зүйн код гаргаад гаргаад бардаггүй. Үүнийг зүгээр л нээлттэй мэдээллээр зохицуулж өгдөг юм билээ.
Бүх мэдээлэл нээлттэй байвал сэтгүүлчийн гүтгэх эрх чөлөө нь тэр хэрээр хаагддаг. Өөрөө дампуурах эрх чөлөөг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх ёстой. Би гурван байгууллага дампууруулж байсан. Буруу болоод олигтой юм хийхгүй бол дампуурдаг. Нэг бол эрх баригчидтай үзэлцэх юм бол дампуурдаг, хаагддаг.
Сэтгүүлчдийн олон жилийн мөрөөдөл эх сурвалжаа нууцлах. Энэ хуулийн төсөлд орсон нь их сайн. Буруу юм бас байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц гэж юу юм бэ. Татвар төлдөг байх ёстой. Түүнээс камертай, хэдэн компьютертой, бичлэг эвлүүлдэг, тасалдаг хүмүүс нийлж суухыг хэлэхгүй. Татвар төлж хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Татвар төлдөггүй газрууд олон бий. Би бол маш их татвар төлсөн.
Хэвлэл мэдээллийн зөвлөл: Хамтын байгууллага гэдэг тодорхойлолтыг нийгмийн тодорхой бүлэг, сонирхлын хэмжээнд жижиг хэвлэл мэдээлэл байж болно гэж тодорхойлсон.
Л.Мөнхбаясгалан: "Бямбын урилга" нэвтрүүлэг хийж байгаа С.Бямбацогт сайдыг сэтгүүлч гэж үзэх үү. Үүнийг хэвлэл мэдээллийн редакци гэж үзэх үү, хамтын хэвлэл байгууллага гэж үзэх үү. Энэ нэвтрүүлгээрээ хүн гүтгэвэл яах вэ
О.Алтангэрэл: С.Бямбацогт сайдын хийж буй нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бүтээл гэж үзэхгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна