МАН-ын бүлэг өнжиж, АН-ын бүлэг хуралдана

С.Гандэлгэр
2025/04/28

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцдэг. 

Тэгвэл өнөөдөр /2025.04.28/-нд МАН-ын бүлгийн хуралдаан Хойд бүсийн бүсчилсэн хөгжлийн хуралдаантай холбогдуулан хуралдахгүй бол Ардчилсан намын бүлэг 10:00 цагаас хуралдах товтой байна. 

Мөн "Хүүхдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулах, хууль тогтоомжийг Хүүхдийн эрхийн конвенцид нийцүүлэх чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан", "Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан" Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдах товтой.  





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна