Х.Тэмүүжин: Ерөнхий сайд УИХ-аас ч, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас ч уучлалт гуйх ёстой

С.Гандэлгэр
6 цаг 34 минутын өмнө

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай зүй бусаар харьцсан асуудалтай холбогдуулан уучлалт гуйхыг шаардлаа. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "УИХ, Засгийн газар хоорондын үндсэн хуулиар хуваарилсан эрх мэдэл хуваарилалтын зарчмыг бүдэгрүүлж байна. Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газарт хариуцлага тооцох эрх мэдэлтэй байгууллага. Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг. Төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцаж байгаа, УИХ-аас томилогддог албан тушаалтан. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулгын талбар болгохоос гадна УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгосон. Энэ үйлдэлдээ уучлалт гуйх ёстой. Монгол Улсын жендерийн хороог удирдаж байгаа албан тушаалтан эмэгтэй хүнтэй ийм байдлаар доромжилж харьцаж болохгүй. 

Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр УИХ-аас болон Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой. Энэ ажлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцаж хийх ёстой. УИХ-ын дарга парламентын ардчилалыг бэхжүүлж, энэ УИХ-ыг УИХ шиг байлгах ёстой. Тухайн үед УИХ-ын гишүүнтэй зохимжгүй харьцаж байгаа Ерөнхий сайдын үгийг зогсоож чадаагүй бол уучлалт гуйх ажлыг зохион байгуулах ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2 цагийн өмнө

    OYUERDENE CHIN HUURHII HENTIIGEES ORJ IRSEN MAANAGDUU TENEGDUU HUDALCH BOLOVSROLGUI MUU HUN SHUU DEE IIM AMITANIIG ESAIDAAR TOMILCHIHOOD BGAA ARDIIN NAM MONGOL ULS 2 HUURHII GUTAMSHIG

    Хариулах
  • 202.55.188.87
    3 цагийн өмнө

    юун сүртэй юм нэх хэл амтай буруу солгойгүй хашгирч баыдаг хүүхэн штэй энээс илүү хэлүүлээд л тоодогчгүй байдаг байж намаараа эмзэглээд л яагаад байгаан юун эрх танхи юм

    Хариулах
  • 103.212.118.153
    4 цагийн өмнө

    Та нар өөрсдөө ёс зүй яриа хүмүүс биш.ерөнхий сайдын хариулт юу нь нэг их асуудал болоо вэ.та нар хурал дээр үүнээс илүү долоон дор ёс зшйгүй зан гаргадаг биздээ.та нар бүлэлэлийн гишүүд гэдгээ харууллаа.наад баямаа чинь хэний өмнөөс яхиад байгаагий нь хэлсэн тэгээд юу болчихсон юм.та нар ёс зүйтэй юм бол наад баярмаадаа арга хэмжээ аваач хамтарсан засагсбайгуулчаад тэгжэд ерөнхий сайд руугаа дайраад яаж урагшлах юм.

    Хариулах
    • 66.181.180.27
      4 цагийн өмнө

      Яг үнэндээ ардчилагч гээд байгаа хүмүүс бусдыг их гүтгэдэг,өөрсдийнхөө хуурамч чанарыг нь хэлэхээр гүтгэлээ доромжлолоо гээд УИХ үг хэлэх,үзэл бодлоо илэрхийлэх нь эрх гээд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гээд дархалчихаад ёсайдаа болохоор хариуцлага хүлээ гээд тулгаад байгаа нь ардчилал нь юмуу.хэлэх гэсэн үгээ х