Fact check: Д.Мөнх-Эрдэнэ Ж.Энхжаргаланг "хувийн компаниараа 25 тэрбумын тендер авсан" гэж хэлсэн нь үнэн үү

С.Гандэлгэр
10 цаг 44 минутын өмнө

2024 оны НИТХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу ХУД-ээс сонгогдсон Ж.Энхжаргалан өмнөх оны 11-р сараас дахин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар томилогдсон. 

Тэгвэл өнөөдөр /2025.04.29/ АН-ын гишүүн, тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж Ж.Энхжаргалантай шууд ярилцлага хийх үеэр ээ НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргаланг "хувийн компаниараа төрөөс 25 тэрбум төгрөгийн тендер авсан" хэмээн хэлсэн юм. 

Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан үнэхээр хувийнхаа компаниар 25 тэрбумын тендер авсан эсэхэд Fact check хийцгээе. 

Ж.Энхжаргалан нь 2006-2023 оныг хүртэл "Би Ар Би ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллажээ. Түүний хувьд 2023 оны 10 дугаар сарын 10 хүртэл тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байж.

Тэгвэл https://shilendans.gov.mn/ нээлттэй мэдээллийн сайтаас шүүж үзвэл түүний хамаарал бүхий "Би Ар Би" ХХК гурван байгууллагаас нийт 25,890,000 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг төрд үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх дүнгээр тендер "авсан" гэсэн үг юм. Тэгэхээр Д.Мөнх-Эрдэнийн 25 тэрбум гэдэг тоо нь худлаа бөгөөд 25.9 сая төгрөгийн тендер авсан болж таарч байна. 

2023 оны тавдугаар сарын 30-нд 15 сая төгрөгийн сургалт уулзалтын үйлчилгээ үзүүлсэн байна. 

2024 оны тавдугаар сарын 10-нд 5.5 сая төгрөгөөр үйлчилгээ үзүүлсэн байна. Гүйлгээний утга нь "Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2024 залуучуудын хэлэлцүүлэг-ДЭМБ"

2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд 5.4 сая төгрөгийн Тайз проектр түрээсийн үйлчилгээ үзүүлжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна