Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганаас завсарлага аваад буй. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус намын гишүүн Ж.Баярмаатай ёс зүйгүй харьцсан учир уучлалт гуйх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Бид энэ асуудлаар УИХ дахь ёс зүйн байнгын хорооны гишүүнээс тодрууллаа.
А.Ариунзаяа: "Ардчилсан нам Ерөнхий сайд уучлалт гуйгаагүй учраас бид завсарлага авч байна гэж хэлээгүй. Өнөөдөр өглөөний авсан завсарлага нь улс төрийн шалтгаанаар биш. Тиймээс энэ завсарлага өгөгдсөн асуудал нь бол хуулийнхаа дагуу л явж байгаа.
УИХ-ын гишүүд хоорондын байна уу, эсвэл гишүүд бусадтай харилцахдаа ёс зүйн ямар нэг алдаа дутагдал асуудал гаргасан бол хэлэлцэх тодорхой дэгтэй, хуультай. Гэхдээ эхлээд гомдол өгөх ёстой. Гомдлын дагуу ажлын хэсэг гаргаад, тухайн гомдол нь ямар үндэслэлтэй байгаа юм, мөн талуудын байр суурин дээрээс үндэслэн ямар сахилгын шийтгэл оногдуулах вэ гэдгийг боловсруулж шийднэ.
-Ерөнхий сайд Ж.Баярмаа гишүүнтэй доромж үгээр харьцсан нь ёс зүйн зөрчил мөн үү?
Харин мөн үү үгүй гэдгийг гомдлоор шийднэ. Хэрвээ гомдолтой бол ийм үндэслэлээр гомдолтой байна гээд ёс зүйн дэгийн хороонд гомдол өгөх ёстой. Энэ бол зөвхөн хэн нэгэн гишүүний хэлснээр тогтоодог зүйл биш.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.233
Deggui gishuud degree medeh ch ugui barimtlah ch ugui Zasgiin gazar irgediin he arhi uuh erhend haldaj baina gesen Bayarmaa gishuunii ih hurliin tanhi as hiisen medegdel Iim herhen oilgoh ve?
Хариулах