ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Х.Батсайхан
6 цаг 59 минутын өмнө

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

  1. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан
  2. Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох
  3. УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох
  4. Монгол Шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
  5. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцэх
  6. Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ
  7. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүн 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,
  8. Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  9. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,
  10. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,
  11. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна