Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.В.Путины урилгаар ОХУ-д айлчилна

С.Гандэлгэр
10 цаг 36 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө.

Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.192
    1 цагийн өмнө

    Хариулах
  • 66.181.161.73
    2 цагийн өмнө

    Гоё сонсогдож байна шүү аугаа их ялалтанд буурай монголын оруулсан хувь нэмэр их шүү.Ялалтанд тэмүүлсэн морьд гэдэг энэ хөшөөг давжаа намхан биетэй асар их тэвчээртэй гайхамшигт монгол моринд зориулж босгосон юм шүү.Аливаа юманд дандаа эерэгээр хандаж сурцгаая монгол улсын маань аав хамгийн том агаа маань ялалтын баяраар кремлийн хойморт бусад улсын төрийн тэргүүнүүдтэй заларч баяр үзэхнээ.Ерөнхийлөгч маань цэргийн хүн энэ баярт оролцох зэвсэгт хүчний бие бүрэлдхүүнд амжилт хүсье та нар чаднаа ярс хийтэл товолзтол алхаж улаан талбайг эзэгнээрэй монголын зэвсэгт хүчний парадын хайрцаг гарч ирэнгүүт дэлхий баярлаж хашгиран уухайлж угтдаг юм шүү.

    Хариулах