Б.Жаргалан: 1Xbet, бооцоот тааврыг хориглох зорилготой хуулийн талаар гишүүдийн ойлголт МУУ байна

Х.Батсайхан
6 цаг 17 минутын өмнө

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хориглох утгатай заалт ору ирсэнтэй холбоотойгоор хуулийг бүхэлд нь буцаах нөхцөл байдал үүсээд байгаа билээ. 

Тодруулбал, зөвшөөрөл авах тухай л тусгасан хуульд хориглох утгатай заалт байж болохгүй, тусад нь хууль боловсруулах ёстой гэдэг дүгнэлтийг УИХ-ын Тамгын газар гаргасан бөгөөд энэ дүгнэлтээр хуулийн төслийг буцаавал бие даасан хууль боловсруулж батлах хүртэл мөрийтэй тоглоомыг бүхэлд нь зөвшөөрөх болчихоод буй. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас тодрууллаа. 

Тэрбээр "1Xbet, бооцоот тааврыг хориглох зорилготой хууль спорт тааврыг зөвшөөрөх заалтыг дэмжсэн учраас АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан.

Гишүүд мэдээлэл бага, ирц муу байгаа учраас бүлэг дээрээ ярилцах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна