Н.Учрал: Нэг сарын дотор 1XBET-ээр дамжаад 16.6 сая ам.доллар гадагшаа гарсан байна

Zuv.mn
7 цаг 51 минутын өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар уг хуулийн төслийг анх өргөн барихдаа төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглохоор заасан. 

Харин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс спортын бооцоот тааврыг үлдээж, бусад мөрийтэй тоглоомыг хориглох нь зүйтэй гэж үзсэн байдаг. 

Мөн УИХ-ын Тамгын газраас "Зөвшөөрлийн тухай хуульд хориглох зохицуулалтыг оруулж ирсэн тул бие даасан хуулиар орчуулж ирвэл илүү тохиромжтой" гэсэн дүгнэлт ч гарсан байдаг. Улмаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр тав хоногийн завсарлага авсан. 

Засгийн газрыг төлөөлөн уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ талаар "УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад спорт таавар буюу үр дүнд нь урьдчилан нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн, уралдааныг зөвшөөрөхөөр болж байгаа юм байна. Үүнийг УИХ шийднэ.

Засгийн газар бол бүхэлд нь хориглох саналтай хэвээр байгаа. Спорт бооцоот тоглоом нэрийн дор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг.

 Тиймээс Засгийн газар хуулийн төслөө нэн яаралтай горимоор өргөн барьсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд УИХ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. 

Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 1XBET-ээр дамжаад 16.6 сая ам.доллар гадагшаа гарсан байна. Хурдан хугацаанд энэ хуулийг батлах шаардлагатай" гэсэн байр суурь илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна