Р.Батболд: 1Xbet-ийг нэг бол бүрэн ХАА. Эсвэл нээгээд татвараа АВ

Zuv.mn
9 цаг 22 минутын өмнө

Цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийг өргөн бариад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хооронд зөвхөн 1XBET-ээр ямар ч хяналтгүй 16.6 сая доллар гадагш гарсан тухай мэдээллийг Н.Учрал сайд өгсөн. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Р.Батболдоос 1Xbet-ийг байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "1XBET-ийг нэг бол бүрэн хаа. Нэг бол бүрэн нээгээд татвараа ав гэсэн зарчим барьж байгаа. Ингэж хэн нэгний захиалгатай юм хийж болохгүй. Сүүлдээ гадаадын сайтуудыг хааж байгаад дотооддоо нэг нөхөр хийх гээд байгаа юм шиг нөхцөл байдал үүсчихлээ. Ер нь үүнийг хэрхэн шийдэх гаргалгаа алга байна" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.