Монголоор тавигдах хийн хоолойн асуудал Ялалтын баяраар Москвад яригдах нь

Х.Батсайхан
14 цаг 25 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар тавдугаар сарын 9-нд Москва хотод болох Ялалтын баярын арга хэмжээний үеэр Монголын нутгаар тавигдах “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хөндөж ярилцах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.  

Ковиктинскийн байгалийн хийн орд газрыг эргэлтэд оруулах ажлын хүрээнд яригдаж эхэлсэн уг төсөл олон жил зогсонги байсны эцэст хөдөлж, эдүгээ гурван улс идэвхитэй ажиллаж байгаа ч ОХУ, БНХАУ бүтээн байгуулалтын зардал болон байгалийн хийн үнэ гэсэн хоёр гол асуудал дээрээ тохиролцоонд хараахан хүрээгүй байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн есдүгээр сард Монголд айлчлахдаа "...Байгалийн хийн салбарт хамтран ажиллахыг ирээдүйтэй салбар гэж үзэж байна. Орос, Монгол, Хятадыг холбох 1000 орчим км урт “Союз Восток” байгалийн хийн хоолойн зураг төслийн ажлыг бүрэн дуусгана. Одоо тус төслийн улсын хяналтын дүн шинжилгээ хийж, байгаль орчин экологийн нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байна. Энд Оросын хийг Монгол Улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх төдийгүй, Монголын хэрэглэгчдийг ахуйн  хийгээр хангах боломжийн талаар яригдаж байна. “Газпром” компани байгалийн хийгээр хангахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн..." гэсэн хэсгийг иш татаад "Энд Оросын хийг Монгол Улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх төдийгүй, Монголын хэрэглэгчдийг ахуйн  хийгээр хангах боломжийн талаар яригдаж байна" хэмээн мэдэгдсэн. 

Энэ нь байгалийн хийн хоолойн хүрээнд хэрэглэгчдийг хангах ажил мөн яригдаж байгаа бөгөөд эрх баригчдын  хийж хэрэгжүүлж байгаа ажлаас авч үзвэл манай улс мөн энэ төсөлд маш идэвхитэй оролцож байгааг харуулж байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.78
    12 цагийн өмнө

    бас л хийн газ д дэлбэрнэ ямар чхариуцлагагүй гэр хороололынхон доо голцуу тэнэгүүд байдаг юм уу хаашаа юм вэ

    Хариулах
  • 94.154.124.86
    13 цагийн өмнө

    Сайхан мэдээ . Утаанаас салах том боломж

    Хариулах