Б.Бат-Эрдэнэ: Монголчууд Солонгост очоод харлаад байхаар визний асуудал шийдэгдэхгүй байна

Х.Есү
10 цаг 29 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 


-Солонгос Монголын парламентын дэд даргын хувьд нэг зүйл асууя. Солонгост гэрээгээр ажиллаж байгаа иргэдээс өндөр хэмжээний татвар авдаг асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?

-Энэ бол улирлын шинж чанартай явж байгаа Монгол хүмүүстэй холбоотой асуудал. Улирлын шинж чанартай БНСУ-д очоод ажиллахад 5-8 сар байдаг. Дунджаар нэг сард гарч байгаа зардлаа хасаад тухайн хүний олж байгаа орлого дунджаар 5 сая төгрөг. Таван сарын хугацаатай ажиллаад ирэхэд тухайн хүн 20-25 сая төгрөг олж болно. 

Гэтэл БНСУ-ын агентууд нэртэй хувийн хэвшлүүд орж ирээд нэг хүн болгоноос 2500 доллар авч байгаа. Энэ бол өнөөдрийн ханшаар 9 сая төгрөг. Монгол иргэн зүгээр л хоёр сарынхаа цалинг дундын нэг зуучлагчид тушааж байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа юм. 

Тиймээс бид энэ хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй байгаа юм. 

-Хоёр улсын визний нөхцлийг хөнгөвчлөх арга бий юу?

-Боломж бий. Гэхдээ асуудал бидэнд бас бий. 2022 оны 10 дугаар сарын 1-нээс эхлээд БНСУ-ын яньянаар Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжийг нээчихсэн шүү дээ. Гэхдээ анхны онгоцноос 18 зорчигч хууль бусаар харлаж үлдсэнтэй холбоотой асуудал үүссэн. Ингээд л зогсчихсон" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна