Ө.Өгөөмөрийн ээж жилийн 227 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байжээ

Zuv.mn
15 цаг 36 минутын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр цахим сүлжээндээ 5000 долларын Chanel цүнх, 4950 долларын Miu Miu пиджак, 20 саяын Damiani бөгж, автомшин зэргийг төрсөн өдрөөрөө бэлгэнд авснаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, орлогын эх үүсвэрээ батлахыг шаардаж буй.

Уг асуудал үүссэний дараа Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэй хэвлэлд “Цүнх, автомашин зэргийг авч өгсөн, 27 жил бизнес эрхэлж олсон мөнгөөрөө охиноо эрхлүүлдэг гэх агуулга”-ыг ярив.

Мөн тэрбээр АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй "Хүннү роуд" компани, Монголд бүртгэлтэй "Ай Эс Өү Өү” компанийг үүсгэн байгуулж, удирддаг гэдгээ тодотгосон.

Уг мэдээллийг нягталж үзвэл, 2007 онд Худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Ай Эс Өү Өү" компанийг байгуулжээ. 2021 онд "Өвөр гүнт хөгжил" НҮТББ-ыг байгуулсан байна. 

Гэвч дээрх компаниуд Ч.Өгөөдэй бус Ч.Өгөөдэйбаатар гэдэг хүнийг нэр дээр байгаа юм. Эндээс өөрийн нэр төдийгүй зарим худал мэдээллийг түгээсэн байж болзошгүй гэх асуудал нь шүүмжлэл дагуулж байна. 

Харин Ө.Өгөөмөрийн ээж Н.Ариунаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн.  Н.Ариунаа 2023 онд АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ:

Жилийн орлого: 227 сая төгрөг 
Гэр бүлийн орлого: 85 сая төгрөг 
Хувийн орон сууц: 90 саяын үнэлгээтэй хашаа байшин
Автомашин: Chrysler загварын машин, 60 сая төгрөгөөр үнэлсэн
Эзэмших эрхтэй – 699м² (хоёр газар)
Эзэмших эрхтэй – 700м² (нэг газар)
Өмчлөх эрхтэй – 104м² (нэг газар)
Өмчлөх эрхтэй – 99м² (нэг газар)
 Нийт үнэлгээ: 75 сая төгрөг
Хадгаламж: 10 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл: 1 ширхэг
бий хэмээн мэдүүлжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.194
    10 цагийн өмнө

    Хөрөнгөтэй л юм бна хамгийн гол нь

    Хариулах
    • 66.181.161.185
      8 цагийн өмнө

      Та нар мөнгө хуримтлуулж амьдраагүй хохь чинь залхуучууд минь