Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний худуудыг шалгуулахаар АТГ-т өгчээ

С.Гандэлгэр
7 цаг 44 минутын өмнө

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн болон түүний эхнэр Ө.Өгөөмөртэй холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Тодруулбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн өөрийн найз охин Ө.Өгөөмөрт өндөр үнийн дүнтэй цүнх, хувцас, бөгж, машин зэргийг бэлгэнд өгсөн гэх мэдээлэлтэй холбогдуулан олон нийтийн зүгээс төсвийн мөнгөөр "туйлж" байж болзошгүй хэмээн таамаглаад буй.

Тэгвэл Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний худуудыг шалгуулахаар АТГ-т өгчээ. Тэрбээр АТГ-д гаргасан гомдолдоо "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нар, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын цахим орчинд тархсан хэрэглээний зардлын байдал нь АТГ-д мэдүүлсэн ХОМ-тэй нийцэхгүй, тухайн өндөр үнэтэй зарлагыг авлигын мөнгөөр төлсөн, мөнгө угаасан байж болзошгүй байгаа тул хуульд заасан үүргийнхээ дагуу тухайн мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэж шалгаж өгнө үү" гэжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.46
    54 минутын өмнө

    uund yu ch garahguiee , hero , janhuu 2 tursun telsen ah nariin munguur tuilsan boloof duusnaa ! hu

    Хариулах