“Ухаа худаг”-аа авч үлдэх Ж.Оджаргалын санаархал явах вий

Zuv.mn
9 цаг 43 минутын өмнө

Залуус Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн болон түүний найз охин Ө.Өгөөмөрийн өндөр дүн бүхий хэрэглээ нь орлогоосоо давсан хэрэглээ байж болзошгүй хэмээн үзэж олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлж, тайван жагсав. Олон нийтийн зүгээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийх байх гэсэн хүлээлт үүсчхээд байгаа юм. 

Тэгвэл олон нийтийн шаардлага хүсэлтийн дагуу тус асуудлыг АТГ-аас анхааралдаа авч, шалгаж эхэлжээ. Асуудлын эх нь үндэслэлгүй хөрөнгөжих. Мэдээж үндэслэлгүй хөрөнгөжсөн улстөрчид, тэдний хүүхдүүдийг шалгах ёстой. Энэ бол зүй ёсны зарчмын асуудал. Яг эл асуудлыг хазаарлахаар Засгийн газрын бодлогоор Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар "Хууль бус хөрөнгийг хураах хууль"-ийг өргөн бариад байгаа. Энэ хуулийг УИХ-аар зүтгүүлж, батлуулах ёстой. Учир нь одоо байгаа хуулиар үндэслэлгүй хөрөнгөжсөн улс төрч, тэдний хүүхдүүдэд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд зааснаар 1-8 жилээр хорих ял шийтгэж, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр жилээс бүх насаар нь хасах хүртэл шийтгэл ногдуулж байгаа.

Тэгэхээр одоо байгаа хуулиар хууль бусаар хөрөнгөжсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн улс төрч, тэдний хүүхдүүдийн "Хууль бус хөрөнгө"-ийг хураах боломжгүй гэсэн үг. Тийм ч учраас дээрх хуулийг зүтгүүлж, батлах ёстой юм.

Гэхдээ одоо өрнөж буй үйл явцыг бид хэрсүү харж, ажиглах учиртай. О.Тэмүүлэн түүний найз охины цүнх, бөгжний асуудлын "Хөөс"-ны ард өөр эрх ашгууд явчих вий гэдэг дээр анзаарч харах ёстой юм. Тухайлбал тус жагсаалыг “Эм Си Эс” групп, захирал Ж.Оджаргал тодорхой зорилготойгоор чиглүүлж байгаа гэх мэдээлэл хөвөрч байна.

Учир нь яг одоо УИХ, Засгийн газрын түвшинд "Эм Си Эс"-ийн хууль бусаар эзэмшсэн гэх "Ухаахудаг"-ийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажил өрнөж байгаа. Гэтэл дээрх энэ ажлыг замхруулах Засгийн газрыг огцруулж, Тавантолгойн бүлэг ордын "өрөм" нь гэгддэг улсын баялгийг Ж.Оджаргал эзэмшиж үлдэх магадлалтай юм.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.201
    5 цагийн өмнө

    haha tanai site ntr odoo zailaa

    Хариулах
  • 45.117.35.27
    5 цагийн өмнө

    Бүх жагсаал анхнаасаал ОдЖаргал бсаншдээ .Энэ Засаг Хулгайч нарын өдөрийн бодол шөнийн зүүд болж бгаашдээ.

    Хариулах
  • 66.181.187.72
    6 цагийн өмнө

    Одоо тэгээд Оджаргал буруутан болж Оюун Эрдэнэ ийн хүүхдийн зөв болох уу.

    Хариулах
  • 122.201.31.142
    7 цагийн өмнө

    Тэгж харагдаж бна өө. Эм си эс мөнгөтэй л дөө

    Хариулах
  • 103.80.211.111
    7 цагийн өмнө

    Хэрээ Баатрын үлгэр үргэлжилсээр

    Хариулах
  • 66.181.189.78
    7 цагийн өмнө

    стратегийн ордоос ард түмний хөрөнгө гарха тул яасан ч зогсоож болохгүй шүү

    Хариулах