Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт өчигдөр /2025.05.15/ болж өнгөрлөө. Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцлох арван эшлэлийг хүргэж байна.
1. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёрдахь төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлж байна.
2. Том төсөл хөдөлгөнө гэдэг том эрх ашгийг хөнддөг бөгөөд том сорилтуудыг даван гарна гэсэн үг.
3. 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийг Та бүхэн эцэслэн шийдвэрлэж, түүх бүтээж чадлаа.
4. Тавантолгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлийн өрсөлдөөн, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын царигийн маргаан зэрэг асуудал нүүрсний зах зээлийн дотоод, гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг тавиулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явцуу эрх ашгаас үүдэлтэй байсан нь бодит үнэн юм.
5. Монгол Улс БНХАУ бол уул усаар холбогдсон мөнхийн хөршүүд билээ.
6. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж буй нь Замын-Үүд боомт,Энхтайвны гүүр Улсын их дэлгүүр зэрэгтэй адил хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
7. Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт ийнхүү гараанаас гарч байна.
8. Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн ШИНЭ ЭРИН эхэлж байна.
9. Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.
10. Монгол Улс БНХАУ, ОХУ-тай гурван улсын төмөр зам болон байгалийн хийн хоолой төслүүдийг явуулахын төлөө харилцан ашигтай хэлцлүүдэд идэвхтэй оролцох болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна