Ж.Чинбүрэн: Солонгосын хил дээр арай ч иргэдийн эрхийг зөрчөөгүй байх

Х.Есү
12 цаг 14 минутын өмнө

Солонгосын хил дээрээс найман иргэнийг шалтгаангүйгээр буцааж, гар утас цүнхэнд нь нэгжлэг хийж хүний эрхийг зөрчсөн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. 

Ж.Чинбүрэн нь Монгол Солонгосын парламентийн бүлгийн даргаар ажилладаг юм. 


-Солонгосын хил дээрээс найман иргэнийг шалтгаангүйгээр буцааж, гар утас цүнхэнд нь нэгжлэг хийж хүний эрхийг зөрчсөн гэх асудал яригдаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би мэдээлэл авсан. Бид илүү ёс зүйтэй байх нь маш чухал. Би одоогоор холбогдох газрын тайлбарыг хүлээж байна.

Гадаад хэргийн яамнаас мэдээлэл авах гээд хүлээж байна. Солонгосын хил дээрээс буцааж, эрх нь зөрчигдөж байгаа асуудлыг БНСУ-ын талд тавьсан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэлэлцэх байх. 

-Саатуулах байранд иргэдтэй зүй бусаар харьцаж байна гэх мэдээлэл их явж байна шүү дээ. Та хэр их мэдээлэлтэй байна вэ?

-Иргэд Солонгосын хил дээр саатуулагдаад хоёр хоноход хоол өгөөгүй, хүний эрх зөрчсөн үү гэдгийг тодруулна. БНСУ талд эдгээр асуудлыг хөндөж хандсан байгаа. Арай ч тийм зүйл болсон гэж бодохгүй байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.38
    25 минутын өмнө

    хараагүй байж юу гэнэ үү.

    Хариулах
  • 66.181.161.251
    10 цагийн өмнө

    h h

    Хариулах
  • 202.55.188.45
    10 цагийн өмнө

    монгол улсын элчин хил дээрээ орчуулагч байлгаач тэгүүл ийм асуудал үүсэхгүй баймаар байна энэ үнэн шүү буцааж байгаан ажилдаа ойр баймаар байна

    Хариулах