"Огцрох амархан" жагсаал болон улс оронд үүсээд буй цаг үеийн асуудлаар Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа.
Тэрбээр, "ХҮН нам бол хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг. Иргэдийн улс төрийн мэдлэг муу байна. АН, МАН, ХҮН нам нийлээд тулгамдсан асуудлаа шийдье гээд зоригтой ажиллаж байна.
Ер нь улс эх орны аливаа том төслүүд урагшлахаар өөр элдэв жагсаал цуглаан, үйл ажиллагаанууд дандаа болдог. Яах вэ орлогоо нотол гэдэг зарчим нь зөв. Гэхдээ том төслөө явуулах ёстой шүү дээ.
Хил холболтын асуудал яригдах тоолонд Засгийн газар огцор гэж жагсдаг. Энэ удаад ч адилхан байна. Яагаад заавал энэ өдөр тэр асуудлыг гаргаж ирж байгаа юм.
Би Л.Оюун-Эрдэнийг худлаа ярьж хулгай хийдэг хүн гэж бодохгүй байна. Л.Гантөмөрийг ч бас. Ерөнхий сайд өөрөө тайлбар хийх байлгүй дээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.138
Албан тушаалын төлөө нүдээ ухаж өгч мэдэр хүн
Хариулах