О.Алтангэрэл: Улс төрийн өндөр албан тушаалтны орлого хууль бус байх юм бол хурааж авъя гэдэг зүйлийг л ярьж байгаа

Х.Есү
11 цаг 26 минутын өмнө

Хууль зүй сайд О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар болон хөрөнгө хураах тухай хуулийн талаар тодруулга мэдээлэл авлаа. 


Тэрбээр, "Улс төрчдийн хүүхдүүдийн тансаглалтай холбоотой асуудал их гарсан. Үүнээс салах нэг арга байна л гэж би сүүлийн таван жил ярьж байгаа хүн шүү дээ. Улс төрийн өндөр албан тушаал хашсан бол орлогоо нотол. Мөнгө өөрөө мөртэй. 

Орлого нь хууль бус байх юм бол хурааж авъя гэдэг зүйлийг л ярьж байгаа. Энэ хуулийн төслөө УИХ-д хүргүүлчихсэн хүлээж байгаа. Энэ асуудлыг бүрэн цогцоор нь шийдэх ёстой. 

Энэ асуудлыг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр дэмжээд УИХ руу оруулсан. Энэ хууль бүх хүнд үйлчилнэ. Хуулийн төсөл ингэж л явна. 

-Огцрох амархан жагсаал болж байна. Та иргэдээ дэмжиж байгаа юу?

-АН-ын гишүүний хувьд би иргэд үзлэ бодлоо илэрхийлж жагсаж байгаа нь өөрийнх нь эрх гэж үзэж байгаа. Энэ жагсаалд хууль бусаар нөлөөлөх байдаг юм уу, албадах үйл ажиллагаа байхгүй гэж харж байгаа. 

Ерөнхий сайд өөрөө тайлбар хийх байх" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.122
    8 цагийн өмнө

    Husband chi chadahgui .ES Aaron 77.

    Хариулах