Б.Батбаатар: Орлогоосоо давсан хэрэглээтэй бол түүнийгээ нотлох ёстой

Х.Есү
2025/05/15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлаар болж буй жагсаалын талаар УИХ-ын гишүүн Б.Батбаатараас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр, "Хүмүүсийн асуугаад байгаа энэ асуудал дээр Ерөнхий сайд тайлбар өгөх ёстой. Зөв ч бай буруу ч бай, сайн ч бай муу ч бай ерөөсөө зугтаж гүйх шаардлага байхгүй. Ерөнхий сайд эхлээд хариултаа өгөөд түүнийх нь дараа хариуцлагын асуудал яригдах ёстой. 

Орлогоосоо давсан хэрэглээтэй бол түүнийгээ ямар арга замаар яаж олж авсан бэ гэдгээ илэн далангүй нээлттэйгээр хариулах үүрэгтэй. 

Ерөнхий сайд энэ долоо хоногт багтааж тайлбар тавих ёстой. Үгүй бол бид шаардлага тавина" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.159
    2025/05/15

    . Дарга нарын үр хүүхэд ах дүү нар бүгд шахуу л боловсорлын зээлээр сураа биздээ

    Хариулах
  • 202.126.90.32
    2025/05/15

    Энэ бас юу вэ оюук хэн2 дэвсэлж байгааг хараад ав алсдаа хэрэг болно

    Хариулах