Европын топ багууд Криштиану Роналдугийн хүүг сонирхож эхэлжээ

Х.Батсайхан
11 цаг 43 минутын өмнө

Португалын алдарт хөлбөмбөгч Криштиану Роналдугийн том хүү, 14 настай Криштиану Жуниор саяхан анх удаа услынхаа өсвөрийн шигшээ багт дуудагдаж, Хорватад болсон тэмцээнд оролцсон билээ. Тэрбээр тэмцээний үеэр нэг ч гоол оруулаагүй, оновчтой дамжуулалт ч өгөөгүй боловч ур чадвар, мэдрэмжээрээ Европын том багуудын скаутуудын анхаарлыг татаж эхэлжээ.

Хорватын “Sportske Novosti” сонинд бичсэнээр, Английн «Манчестер Юнайтед», «Тоттенхэм», Италийн «Ювентус», «Интер», «Аталанта» багийн скаутууд тус тэмцээнийг үзсэн бөгөөд Германы Бундеслигийн багууд мөн ихэд сонирхсон гэжээ.  

Криштиану Жуниор одоогоор аавынхаа тоглодог “Аль-Наср” клубын өсвөрийн багт байгаа бөгөөд «Реал», «Ювентус»-ын хүүхдийн академид бэлтгэл хийсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна